8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг зүгээр орхихгүй бололтой

2018-03-19 08:45:00

-“Сентерра гоулд” ХХК Ноён уулын асуудлаар дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгджээ-

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт болж шүүх шийдвэрээ гаргав.

Шийдвэр нь Сентеро-Гоулдын өмгөөлөгч Хууль зүйн яамны төлөөлөл ирээгүйгээс НОЁН уулаа аваръя хөдөлгөөний нэхэмжилтэй Гацууртын орд дахь 4 лицензийг цуцлах хүсэлтэй шийдвэр гаргасан байна. Мөн Уг хэргийг бүхэд нь түтгэлзүүлэх шийдвэр гарчээ. 

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын нь ийнхүү 36 удаа хуралдаж байж сая шийдвэрээ гаргасан байна.   Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмид,  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцсон. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн  газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцжээ.



Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг  зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Тэгвэл “Сентерра гоулд” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.  Үүнээс харахад  “Сентерра гоулд” ХХК Ноёын уулыг зүгээр орхихгүй бололтой. 


Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан энэ хэргийг анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсон. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 35 дахь удаагаа хойшилж байж шүүх сая  шийдвэрээ гаргалаа. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1251531
hariutslagatai compani ni deer biz. ugaasaa ch uhtsan bsan gsn dhee
2018/08/13 202.9.42.12