8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн албан хаагчийг "БУУДАЖ АЛНА” гэж заналхийлжээ

2018-03-19 09:08:31

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр /2018.03.13/ цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ...ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Daagii
bi neg zuiliig tsagdaagiin darga nart helehed sumiin tsagsaa nar avilgal geechiig jinhene utgaar ni awdag shuu
2018/03/19 202.9.41.206
Zochin
Temyyjin, Eba 2hiisen shinechleliin yr dyn. Odoo tsagdaag toodog amitan gj bhgyi bolson. Hudlaa yarihaas uur chadvargyi Temyyjin shig nuhdyyd olon bnaa olon bna. Tsaaguuraa uls orniig hunuuh bodlogo
2018/03/19 202.179.30.194