8o
Улаанбаатар хот
mobile menu

Орлогоороо тэргүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр гэж хэн бэ

2018-03-19 09:33:00

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан нь шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ  “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам. доллар  байна.  Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж хэлсэн нь нэлээд дуулиан дэгдээгээд байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ингэж ярьсаны маргааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс  Монгол Улсын бүх шүүгч ямар эд хөрөнгөтэй, хэдэн төгрөгний цалин авдаг гэдгийг олны өмнө ил болгосон. Шүүгчид 2017 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ бурхан тахил, машиг, орон сууц, үнэт эдлэл тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ. Ингээд 2017 оны ХОМ-ээр хамгийн их орлоготой шүүгчээр тодорсон шүүгчийн талаар мэдээлэл хүргэе.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ил болгосон мэдээллээс  харахад Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр орлогоороо тэргүүлсэн байна. Шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. Мөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Түүний жилийнх нь орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн түүний хувьд 5 автомашинтай, дөрвөн орон сууцтай. Тодруулбал, Land rover 1, range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт 5 автомашинтай хэмээн мэдүүлжээ.  Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 2012 оны  Нийслэлийн шүүхийн шүүгчээр Ч.Хосбаярыг томилж байсан. Сануулахад "долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлын даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байсан.  Түүнчлэн цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа удахгүй Нийслэлийн шүүгч болж тушаал дэвшиж байсан. Сүүлийн хэдэн жил хамгийн их орлоготой, хамгийн хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан бол энэ жилээс эхлээд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэллээ. Мөн хоёрдугаарт Д.Цолмон, Б.Цогт нарын шүүгч нар хөрөнгө мөнгөөрөө удаалжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сарантуяа иргэн
Хосбаяр гэгч яг хэн бэ Төрсөн газар өсөж төрсөн нутаг бага насных нь талаар мэдээлэл байхгүй юу
2019/02/28 66.181.189.204
иргэн
2005 оноос өмнөх шүүгч нар хуульчийн сонгон шалгаруулалт өгөөгүй шүүгч албан тушаалаараа шүүгч болсон эдний нэг нь Хосбаяр шалгалт өгүүлэх хэрэгтэй
2018/04/21 66.181.188.101
хуульчийн сонгон шалгаруултад ороогүй шүүгч бол Хосоо
иргэн
2018/04/21 66.181.188.101
ард иргэд
энэ бацаан ийм байхад цаад ялхагар авгай нар ,хүзүү төмсөггүй хөгшин хар юмнууд монголын бүх мөнгийг нуучихсан ярвайж суугаа даа ,, муусайн авилгачид,,,,,,
2018/03/19 66.181.186.84
Зочин
Энэ хүн дандаа мөнгөтэй хүний талд асуудлыг шийддэг
2018/03/19 203.91.115.45
Зочин
Энэ Хосбаяр гэж шүүгч бас хадгаламж зээлийн хоршооны шүүх хурлыг бас даргалж байсан, Энэ шүүгчээс болж олон хүн мөнгөө авч чадахгүй хохиров. Энэ хүн дандаа хохирогч нарыг хохироож хөрөгтэй хүний талд
2018/03/19 203.91.115.45
Зочин
Өнөөдөр монголыг төрд гарсан хөрөнгөтнууд/хөрөнгөтөн биш төрийн ажилтнууд/ нь мөлжөөд байгаа..Төрийн гадна ажиллаж байгаа бүх хүн нэр цэвэр шүү.Элбэгдорж ийм хүмүүсийг дэмждэг ядуухан
2018/03/19 103.212.117.201
Халзан
Энэ хүн шүүгч биш ,Хөрөнгөтөн байна. АТГ*хан ийм хөрөнгөжсөн хүмүүсээ шалгамаар юм даа.
2018/03/19 103.212.117.201
зочин
Ер нь хуульч мөн эсэх нь эргэлзээтэй. Хуулийн ямар сургууль төгссөнийг нь, бас хуулчийн шалгалтанд тэнцсэн эсэхийг нь шалгахад гэмгүй юм шиг байна лээ.
2018/03/19 202.21.106.153
зочин
Энэ нөхөр хэдэн цагдааг захиалгаар шүүж хилсдүүлээд шанд нь дээд шүүхийн шүүгч болсон Элбэгдоржийн хүн л дээ. Аавыг нь бас одонгоор шагнасан байх шүү. Хуульчийн шалгалтаа өгч чадаагүй юм бил ээ.
2018/03/19 202.21.106.153
TB
Гэнэт цадах гэдсэнд халтай Гэнэт баяжих . . . нд халтай гэж Сав нь ч сайн Сааль сайн юм даа
2018/03/19 183.177.100.234
zochin
ШУТИС гэдгий нь мэдэхгүй. Ер нь бол 10-аа төгсөөд Казакстанд хуулийн сургуульд явсны нь мэднэ. Тэрийгээ төгсөж чадалгүй Монголд ирээд ШУТИС төгссөн байж болох. Одоо бол Парист сурч байгаа.
2018/03/19 202.9.41.186
Зочид
улаан авилгачид шүү дээ Нямбаатар үнэн хэлсэн. Шүүх цагдаагийхан бол зүгээр авилгачид
2018/03/19 202.179.12.10
Зочин
ШҮҮГЧ НАР БАЯН ГЭДЭГ НЬ БИЗНЕС ХИИГЭЭД Ч ИИМ БАЙХ БОЛОМЖГҮЙ БАЙХАД НИИСЛЭЛИИН ДОЛГОРСҮРЭН ГЭЖ УЛААН АВИЛГАЧ Ш ДЭЭ ЯАЖ ЭД НАР ИНГЭЖ БАЯН БОЛСОН НЬ ИХ СОНИРХОЛТОЙ БАЫНА ШҮҮ
2018/03/19 202.9.43.29
Найз
Хосбаяр чинь Элбэгээгийн татаас шүү. Нэг нутгийн гэдгийг бүгд мэднэ. Тиймээс л Мэдээллийн технологийн хүн шүүгч болчихсон татгдаад л дээшлээд л байгаамдаа
2018/03/19 202.5.195.134
Шутис
Хосбаяр уг нь ШУТИС төгссөн. Яаж яваад шүүгч болсон юм бол доо. Сурлагаар тааруу хүүхэд байсан, арай л гэж алтан гурав төгсөж билээ...
2018/03/19 202.5.195.134
зочин
Одоо шүүхийнхэн юунаас ч айхаа больж хахуульд авсан мөнгөө хүртэл ил тавьдаг болчихож.Арагагүй л дээ.Энэ цагт хууль шүүхийг дийлэх хүч монголд байхгүй.Баттулга бол бүр чацгаа гартал айна шүүдээ
2018/03/19 103.212.116.200
монгол хүү
энэ бандь шүүх прокурорын авилгалын сүлжээний иэг л эс эд нь гэхээр хорт хавдар газар авчээ цэвэрлэгээ хийе ээ
2018/03/19 122.201.21.174
иргэн
эх үүсвэрийг нь шалгаж тогтоогоод бодитой мэдээллийг иргэдэд хүргэмээр байна. хүн сонирхмоор гарчиг шидээд байж болохгүй нөхөөр. өндөр цалин авдаг, ар гэр нь бизнес хийдэг бол байж болох асуудал
2018/03/19 150.129.142.211
Бүдүүн Дааяа
Төрөөс төрсөн тэрбумтан. Олон хулгайч авлигачдын хэргийг нууж хаасныхаа шанд ингэж баяжсан байлгүй..
2018/03/19 180.149.78.99
зОЧИН
Шүүгч нар чинь төрийн тусгай албан хаагч шүү дээ төрийн албан хаагч нар бол эд нар шиг өндөр цалин хангамж байхгүй гэдгийг иргэд маань ялгаж ойлгоосой
2018/03/19 43.242.241.86
ЗОЧИН
хОСБАЯР ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ ШҮҮ ДЭЭ, БАЯН БАЙЛГҮЙ ЯАХАВ
2018/03/19 59.153.114.183
Ард
Төрийн албаныхан орлогожоод бдаг нь албантушаалтай нь холбоотой нь хэнд ч ил. Мэдээж авилгагүй шүүгч шүүгчид дотор бхгүй шдээ. Шүүгчдийг шүүх цаг нь болсон. Ард түмнээс санал асуулга явуулж дээд шүүг
2018/03/19 66.181.182.37
Sguuhiihend
Ene olon mashinaar yadgiin bolj bnaa, bair bolgonihoo door belen zogsool mashintai. Eeljilj ochij honoloo solij unaad gardgiimuu kkk, surtei amdirdgiin bishuu kkk. Shuuhiinhenees ehleed shunal ihtei h
2018/03/19 202.21.106.119
иргэд
Эд нарын энэ их өмч орлогын учрыг энэ АТГ шалгахгүй чадахчгүй,тиймээс шүүхийг толгойноос нь эхлээд бүгдийг цэвэрлэх хэрэгтэй болждээ.
2018/03/19 103.212.119.44
Irgen
ATG odoo eh yysveriig ni shalgamaar yum daa.
2018/03/19 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment