8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-03-19 10:05:54

ХОНЬ (3/21-4/19)

Ихэнх хониныхон даалгавраа үр бүтээлтэй хийж, сайшаал хүртэнэ. Амьдралд хандах идеалист хандлага тань таныг хүмүүсийн дунд хачирхалтай санаа бодолтой харагдуулах болно. Үүнд тэгтэл санаа бүү тавь. Бусад хүмүүс тантай адил санаа бодолтой байх албагүй гэдгийг анхаар. Гэхдээ таны бодлогогүйгээр ярьж хийж байгаа тань таныг их зантай мэт харагдуулах болно. Иймд санаа нийлэхгүй хүмүүсээс хол бай. Өнөөдөр бол ирээдүйн зорилгодоо хүрэх алхмуудаа төлөвлөж эхлэхэд гайхалтай өдөр байх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Санааг тань зовоож байгаа бүхий л асуудлын учрыг олж чадна. Асуудал үүсэх болсон шалтгааныг ойлгосноор асуудлыг шийдвэрлэж стресснээсээ салах болно. Эрүүл мэнд болоод хайртай хүндээ санаа зовж байгаа бол асуудлыг хойш бүү тавь. Асуудал яг юу болохыг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид ханд. Өөртөө илэрч байгаа шинж тэмдгийг эмч нар болоод мэргэжлийн хүмүүст тодорхойлж өгснөөр тэд танд яаж туслахаа шийдэх болно. Танд дарамттай санагдаж буй ажлаа эртхэн дуусгаж, гэртээ харьж амар. Та өнөөдөр маш олон төрлийн хүмүүстэй уулзах болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр хүмүүстэй ойр байх шаардлагатай. Бүгдийг өндөр сэтгэгдэлтэй үлдээхийн тулд танаас ид шидэтний дүр шаардана. Иймд жүжиглэх хэрэггүй, өөрийнхөөрөө бай. Өөрийн амьдралдаа эрч хүчтэй сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэхийг хичээ. Хүсэл, зориг, эрч хүч тань хүчтэй байх хэдий ч дотнын харилцаанд тань хэт сэтгэлийн хөөрөл хор хүргэж магадгүй. Тайвширч амьдралыг хялбархнаар хар.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Хийж гүйцэлдүүлж чадаагүй зүйлийнхээ талаар бодолгүй, тэр тухай аль болох хурдан мартахыг хичээхэд тохиромжтой үе. Одоогийн од эрхсийн хандлага нь таны бүтээлч байдал, өдөр тутмын уйтгартай хэмнэл, нэгэн хэвийн давтамжтай ажлын хэв маягийг харуулж байна. Иймээс мэлхийн ордныхны шаргуу ажиллах чадвар нь энэ өдрийн турш үргэлж байх болно. Харин од эрхэс найрсгаар байх хугацаа болоход найз нөхөдтэйгөө, ажил хэргийн хамтрагчидтайгаа уулзах, сонирхол нэгт хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй.

АРСЛАН (7/23-8/22)

Од эрхэсийн шилжилтээр таны авьяас чадвар, ажил мэргэжил удаан хугацааны турш амжилт авчрах боловч таны сэтгэл эмзэг болно. Өнөөдөр олон нийтийн ажилд оролцох хүсэл биелэх бөгөөд энэ нь танд өөрийгөө илэрхийлэх боломж өгөх болно. Өдөр бүрийн үйл ажиллагаагаа хийж байхдаа аюул ослоос сонор сэрэмжтэй бай. Удаан хугацаанд уулзаагүй хамаатан садандаа анхаарал хандуул. Ойр байгаа хүмүүс тань таниас магтаалын үг, хайртай хүн тань хайртай гэсэн үгийг сонсохыг хүснэ.

ОХИН (8/23-9/22)

Үнэт зүйлээ ягштал баримтал. Хэрвээ бизнесийн хамтрагч тань итгэл алдаж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Мөнгөний асуудлаас болж дарамттай байх бөгөөд санхүүгийн тусламжаа тал талаас нь бодоход хүргэнэ. Хэн нэгэнд тусалснаар мөнгөөр худалдаж авч чадахгүй өөрийн гэсэн үнэт зүйлийг олж авна. Мөн өөрийн санаа зовж буй зүйлдээ санаа тавихад заавал цаг гарга.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Ажлын завгүй хуваарьтай байх бололтой. Хурал цуглаан ихтэй байна. Тэр үед та санаа бодлоо хэлэхдээ нөлөө үзүүлэх учир удирдлагууд дэмжих, санааг чинь хүлээн зөвшөөрөх боломж илүү өдөр байна. Урлаг, уран бүтээл хийдэг бол та өнөөдөр авьяас чадвараа харуулж чадна. Гэхдээ өнөөдөр өөрийг нь сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүстэй чухал асуудал хэлэлцэх, харьцахад тун залхмаар байх бололтой. Тэр нь танаас тэвчээр багагүй гаргахыг шаардана.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Энэ өдөр үнэн мөнийг хайхыг билэгдэнэ. Танд харагдсан эсвэл мэдрэгдсэн болгон өнгөц хуурмаг санагдана. Бүү гайх. Магадгүй үзсэн кино уншсан номондоо өөрийгөө хэт автлаа гэж бодож. Гэхдээ гол утга нь од эрхэсийн дохионд гэдгийг ойлгох нь чухал. Та үнэхээр зүрх сэтгэлээ дагавал урьдын хэв маягаараа амьдарч чадахгүйд хүрнэ. Харин асуудлыг бодитоор харж урдах зам мөрөө хөөх эсэх нь таны сонголт байна.

НУМ (11/22-12/21)

Өглөө эрт гадаадын компаниудтайгаа холбоо тогтоовол сайн үр дүнд хүрнэ. Бизнес ажил төрлийн харилцаандаа ихээхэн анхаарал хандуулж, түнштэйгээ өөрсдийн үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд. Магадгүй зарим нэг шийдвэрээ өөрчлөх шаардлага гарч ирэх ч юм билүү. Бизнесийн асуудалтай нумынхан амаргүй нөхцөл байдалтай нүүр тулна. Гэхдээ асуудлыг шийдэхэд таниас тийм ч их хичээл зүтгэл гарахгүй. Танаас туршлагатай хэн нэгнээс суралцахдаа үргэлж бэлэн бай.

МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр таны мөнгө санхүү, бизнесийн асуудалд сөргөөр нөлөөлөх болно. Асуудлыг шийдэхийн тулд тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Урьд нь гаргасан хичээл зүтгэл, эргэн тойрноо мэдэрсэн байдлаа асуудал тулгарсан үед давуу тал болгон ашиглахыг хичээ. Боломж тун бага олдох өдөр тул зарим нэг таагүй зүйлд тэгтэл шатах хэрэггүй. Хамгийн чухал нь өнөөдөр та гол дүр биш ч байр сууриа хадгалж чадах эсэх нь танаас л хамаарна.

ХУМХ (1/20-2/18)

Хэрэв хэн нэгэн таны нүдийг хуурах гэж оролдвол тэд ямар санаа зорилготой байгааг таахыг оролд. Найран дээрх гэрээ хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Мансуурсан үедээ гэнэдэж бүх мэдээллээ нөгөө талд дамжуулчихаж мэдэх юм. Өнөөдөр нэг талаар од эрхэс худал хуурмагийг амлаж байна. Гэхдээ энэ нь та хууран мэхлэлт явуулж болно гэсэн үг биш. Ажлын эхний өдрөөс бүх зүйлийг хуулийн дагуу явуулахыг эцсийг нь хүртэл оролд.

ЗАГАС (2/19-3/20)

Ажил албан дээр бүх зүйл сайнаар эргэх болно. Эрч хүчтэй байгаа тул зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө урагш алхам хийж эхлүүлэх урам зоригийг өөртөө хайрлана. Хэтэрхий хүнд ажил байхгүй боловч түргэн зангаараа сонирхлыг тань амархан бууруулах шинэ төсөл эхлэхээс зайлсхий учир нь үр дүнг нь эрт мэдэхгүй боломжгүй юм. Төлөвлөгөөгөө сайтар боловсруул. Бүх зүйлээ анхааралтайгаар эхлүүл. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайтар боддог гэдгийг нь мэдэх, дадлага туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө аюч, асуулт асуу. Энгийн харилцаануудаас уйдаж эхэлбэл ойр тойронд тань тохирох найз нөхөд, танил талын сүлжээ өргөжиж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл