8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн шөнө болсон хоёр үйл явдал

2018-03-19 12:04:00

В.ПУТИН: 100 НАС ХҮРТЛЭЭ ЭНЭ АЛБАН ТУШААЛД СУУХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

Өнгөрсөн шөнө хоёр үйл явдал болжээ. Нэгдүгээрт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч Владимир Путин 74%-ийн санал авч дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын хуудсыг 98.71 хувийг тоолж дууссан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй ч В.Путин сонгогдох нь тодорхой байгаа юм. Сонгуулийн ирц 59.93 хувьтай байжээ.

В.Путины хувьд бие даан нэр дэвшсэн. Монгол дахь орос иргэдийн 82 хувийн саналаар мөн В.Путин ялалт байгуулааад байна.  Тус сонгуульд дэлхийн 20 гаруй улс оронд амьдарч буй ОХУ-ын иргэд саналаа өгсөн.

В.Путины хувьд дөрөв дэхь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Зарим иргэд түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож буйд эсэргүүцэж байгаа юм. В.Путин урьдчилсан мэдээллийн дүн гармагц олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнийг 2030 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж нэгэн сэтгүүлч асуужээ. Хариуд нь, Путин  ''Энэ тухай ярихад маш инээдтэй санагдаж байна. 100 нас хүртлээ би энэ албан тушаал суухгүй нь тодорхой'' гэжээ. В.Путин нь 2030 оны хавар 77 нас хүрэх аж.  

Сонгуулийн эцсийн дүн өнөөдөртөө багтан гарна хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. 


ХОРИГЛОСОН Ч ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ 

Өнгөрсөн шөнө болсон бас нэгэн үйл явдал нь манайд болов. Тодруулбал, Дүнжингарав хаврын морин уралдаан болж  уяачид хүүхэд, морио хайж шөнөжингөө шуугилдсан сурагтай. Хаврын бүсийн хамгийн том уралдааны нэг нь Дүнжингарав юм. 

Дүнжингарав уралдаан нь өмнө нь өвөл зохион байгуулагддаг байсан ч Хүүхдийн эрх, Хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлээр хавар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулснаар унаач хүүхдийн амь, нас эрүүл мэндэд аюул тулгардаг учраас ийнхүү хавар болгон хойшлуулсан билээ. 

Тэгвэл энэ жилийн Дүнжингарав уралдаанаар бас л хэл, ам, дуулиан шуугиан болсон сурагтай. Тодруулбал, тус  уралдаанд оролцсон уяачид шөнөжин морь, хүүхдээ хайж давхилджээ.Зарим морь унаач хүүхэд морьтойгоо хамт уяачаасаа төөрч будилсан байна. 

Уралдаан ганц Говьсүмбар аймгийн Баянтал суманд ганцхан өдөр зохион байгуулагдаж оройн 17.00 цагт бай, шагналаа өгч дуусаад наадмыг өндөрлүүлнэ гэж байсан ч уралдаан нар жаргатал сунжирсаны улмаас 21.00 цаг хүргэж ийнхүү хүүхдүүд төөрсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уралдааны үеэр 9 хүүхэд гэмтжээ.

Ямартай уралдаж ирсэн морьдоо хүүхэдтэй нь олохгүй будилсан уяачид үймээн, самуун дэгдээж асуудал үүсгэжээ. Мөн морин уралдааны дүнд будилаан үүссэн гэх мэдээлэл ч байна. 

Уг уралдаанд оролцсон хүүхдүүд хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтэхээс эхлээд олон сөрөг үр дагавар гардаг. Үүнээс үүдэн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг олон байгууллагаас эсэргүүцэж байсан ч уяачдын лоббигоор Засгийн газар уралдааныг явуулах шийдвэрийг гаргасан гэдэг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZEV
Tom jiip unaj torgon deel halhailgasan shine feodaluud huuhdiin amiig hairlana gevel hudal. Mi terguutei hulgaicuudiig boliulah heregtei.
2018/03/19 27.123.214.118
Ми овогт
Энэ ми хужааг нэн даруй төрөөс зайлуулья. Ми одоо яармагт хотын захиргааны байшинг бариулах нэрээр цэргээ лруулж ирэхээр болж бн шүү
2018/03/19 66.181.160.104
w
Hurelsuhee M.Enhbold salbadai chin garasan huulia zurchluu!! Chinii uureg huuli sahiulah biz dee.Hudluu surjugnej surtei am angaihaas uur yumgui bn shuu
2018/03/19 27.123.214.120
харамсаж байна
М. Энхболд - ийм уралдаанаа зогсоох ёстой. Одоо бид журмаараа явахгүй бол дураараа дургигч нар их даварч байна. М. Энхболд- төрөөс төрсөн тэрбумтанд ичих нүүр алга уу? Хууль гажуудуулж болохгүй
2018/03/19 66.181.186.143
w
Odoo feodaliin ueiin huuhdeer mori unuuldag burangui esoo halj 18 hursen zaluusaar unuulj baiya.Mongolchuudaa odoo l negdetsgeei
2018/03/19 27.123.214.120
A
Iim teneg yumiig bolih heregtei shde. Yaatsartsan duurtsen mal tarkhitai humuus baidag yum be
2018/03/19 43.228.128.146
зочин
сүхбаатар аймагт өчигдөр уралдсан өнөөдөр жаргалт хаанд уралдаж байгаа гэсэн шүү
2018/03/19 202.179.31.50
БАТ
ТОМ ХҮМҮҮС УРАЛДВАЛ БОЛНО Ш ДЭЭ. ГАДААД УЛСД БҮГД Л ТЭГЖ БАЙНА. ХУУЛИАР ХОРРГЛОХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙРЛАЯ
2018/03/19 92.124.205.47
zochin
ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ЭНЭ ХҮМҮҮС ХЭРЭГ АЛГА, ХҮРЭЛСҮХ ЭЭ НААД ХҮМҮҮСТЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ,ЭНЭ ЧИНЬ ХУУЛИЙГ ДОРМЖИЛСОНООС ЯЛГАА АЛГА, ТОЛГОЙГҮЙ ТӨРӨӨ ГАЭ
2018/03/19 66.181.160.71
Д.Жүгдэрбарам
Хүүхдийн амь насаар дэнцэн тавьж нааддагийг болиулаачээ Н.Энхболдоо
2018/03/19 64.119.24.213
7777777
Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавин бахаа хангадаг уяач нэртэй алуурчдыг хатуу шийтгэх хэрэгтэй...Цаашид зөвхөн улсын баяраар морь уралдуулдаг болгох хэрэгтэй шүү дээ ... зун өвлийн бэлтгэлээ хий...
2018/03/19 202.55.191.205
zochin
ийм юмыг ч одоо цэнгүүн гэх үү?
2018/03/19 203.91.119.102
иргэд
Уралдааныг зохион байгуулж чадаагуй уяачдын холбооны удирдлагыг бурэн сольж шинэчлэх хэрэгтэй Зориуд шене болгож еерсдийн цэвэр болон эрлийз морьдоо олны нуднээс нуух гэсэн явуургуй оролдлого байв
2018/03/19 66.181.160.9
иргэн
Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавин бахаа хангадаг уяач нэртэй алуурчдыг хатуу шийтгэх хэрэгтэй
2018/03/19 202.179.27.211
иргэн
уячдын холбоо, бүх оролцсон уячдыг , тэр аймаг сумын засаг дарга нарыг бүгдийн торго
2018/03/19 1.25.87.88