8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 457 мянга орчим айл өрх хамрагджээ

2018-03-20 13:32:00

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн шөнийн тарифын хөнгөлөлтөөр хоёрдугаар сарын 28-ныг хүртэл 7.59 тэрбум төгрөгийн хөнгөлөлт тооцсон талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. Уг хөнгөлөлтөд нийслэл болон Төв аймгийн Зуунмод сумын давхардсан тоогоор 457843 айл өрх хамрагдсан байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтийг Засгийн газар болон Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолуудын дагуу УБЦТС ТӨХК нь нийслэлийн болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд үзүүлж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 01-нийг  хүртэл энэ хөнгөлөлт үйлчилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл