8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Алтанбагана медалийн буухиаг үргэлжлүүлээ

2018-03-19 17:55:00

ОХУ-ын Екатеринбург хотод болсон жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Францын Ибрахим Кейтаг 58 секундэд цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Гэвч хэсгийн аваргын төлөө Беларусийн бөхөд ялагдсан бол торгуулийн тойрогт Узбекистаны Дилшод Чориевийг гурван торгуулиар ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө Чехийн Давид Кламмертийг хоёр вазари үнэлгээ авснаар цэвэр ялж, Гранд Слам ангилалаас хоёр дахь хүрэл медалиа авлаа.

Тэрбээр өмнө нь Гран При ангиалаас алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байсан бөгөөд чансаагаа 500 оноогоор ахиулахаар болжээ. Ингэснээр Екатеринбургийн Их дуулга тэмцээнийг манай жүдочид 1 алт, 3 хүрэл медальтай өндөрлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл