8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө

2018-03-20 08:28:41

Өнгөрсөн амралтын өдөр “Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан. Тус уралдааны үеэр  есөн хүүхэд мориноосоо унаж  гурав нь эмнэлэгт хүргэгдсэн мэдээ гарсан. Тус уралдааныг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө. Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ уралдааны цаад эзэн нь Ми Энхболд гэдгийг Х Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яаж хариуцлага тооцох бол
2018/03/20 66.181.178.145
Зочин
Энэ мэлгэр Энхболд мэнд үү таминь ээ арай дэндэж байнаа тээ? Өөрөө хууль батлаад суудаг ухаантай юмсан уу? тэгээд гаргасан хууль тогтоомжоо өөрөө хэрэгжүүлэхгүй байж хэнд хууль гаргадагийн бол? Хариу
2018/03/20 151.159.105.19
баясаа
хужаа даргаа илжиг уралдуулья ядаж хүүхэд бэртэхгүй
2018/03/20 182.160.36.208