8o
Улаанбаатар хот
mobile menu

АН цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-03-20 08:35:50

ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгээс нийслэлийн 116-р тусгай сургуульд шинжлэх ухааныг сурталчилах, хүүхэд өсвөр үеийнхэнд палеонтологийн шинжлэх ухаан болон түүний ач холбогдлыг таниулах зорилгоор 'Үлэг гүрвэлийн ертөнц' сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд үлэг гүрвэлийн болон геологийн цаг хугацааны талаар ерөнхий мэдээлэл өгөх ба түүнтэй холбоотой гараар барьж бодит юм шиг мэдрэгдэх үзүүлэн материал, тоглоомоор хичээл заах юм. Улмаар хичээлд ашиглагдсан 300,000 төгрөгийн үнэ бүхий үлэг гүрвэл болон эртний амьтдын дүрстэй тоглоомуудыг хүүхдүүдэд бэлэг болгон өгөх юм байна. Холбоо барих утас:9811989

09.00

  • 'Агаарын тээврийн либералчлал ба Иргэний нисэхийн салбарын шинэчлэл' Удирдах ажилтны зөвөлгөөн МҮХАҮТ-ийн хурлын зааланд болно. Холбоо барих утас: 91912343

09.30

  • Монголбанкны  таван давхрын хурлын танхимд Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдэвт хэлэлцүүлэг болно. 
  • Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт Corporate & Convention Center 5 давхрын Улаанбаатар танхимд болно. Холбоо барих утас: 88082092, 88117309
  • БНТУ-ын Шадар сайд Ноён Хакан Чавушоулу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан 14 машин бүхий малын өвс, тэжээл болох тусламжийн цувааг тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх ТИКА байгууллагаас холбогдох хүмүүст хүлээлгэн өгнө. Арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно. Холбоо барих утас: 99018692 99790462 99347271 95575721

10.00

  •  'Монголын геологи хайгуул-2018' чуулга уулзалтын хэвлэлийн хурал Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд болно. Холбоо барих утас 99160069
  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Эрх ашиг нь зөрчигдсөн барилгын салбарын ААН-үүд тус салбар дахь зөрчил, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны улмаас хэрхэн хохирч буй талаар мэдээлэл хийнэ. 
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын иргэдтэй хийх ээлжит уулзалт НЗДТГ-ын А зааланд болно. Холбоо барих утас: 325044, 91100461

11.00

  • MN-Мэдээллийн төвд Монгол хэлний тухай хуулийн асуудлаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха мэдээлэл хийнэ.
  • Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесменүүдийн уулзалт  Shangri-La зочид буудлын Grand ballroom-д болно. Холбоо барих утас: 88109089
  • Замын цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Замын цагдаагийн албаны Хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99091210, 99186496

12.00

  • Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар Төв байрныхаа таван давхарт хэвлэлийн бага хурал зарласан байна. 

14.00

  • БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд нийт 7 баг оролцоно. Тэмцээн  Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99970071, 90082028
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл