8o
Улаанбаатар хот
mobile menu

Storify: Дүнжингарав хаврын бүсийн уралдааны талаар хэн юу хэлэв

2018-03-20 09:32:00

“Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан өнгөрсөн амралтын өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт нэлээд дуулиан шуугиантай боллоо. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн саналын дагуу Монгол Улсын Засгийн газраас тус уралдааныг өвөл зохион байгуулахыг хориглосон. Гэтэл холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс тус уралдааныг ямар ч зөвшөөрөлгүй зохион байгуулсанаас болж, есөн хүүхэд мориноосоо унаж бэртжээ. Тодруулбал, Энэ удаагийн уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан аж.Уралдааны үеэр 16 хүүхэд морьноос унаж гэмтсэн бөгөөд үүнээс гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдээллэв. Тус уралдаан зохион байгуулагдах бүрт Хүүхдийн эрх, Хүний эрхийн асуудал яригддаг ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бүр сүүлдээ шөнө буюу 07.00-21.00 цагийн хооронд морио уралдуулдаг болжээ. Тус уралдааныг зохион байгуулах эрх мэдэл бүхий хүн нь Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд. Түүгээр ч зогсохгүй тус уралдаанд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар мөн л хурдан хүлгээ сойж уралдуулсан байна. М.Энхболд даргаа, хэрвээ таны хүүхэд шөнө дөлөөр хурдан морь унаж уралдаж байгаад бэртэж гэмтсэн бол та яах вэ. Өвлийн хүйтэнд шөнийн харанхуйд хүний бяцхан үрсээр морь унуулж уралдуулдаг хачин харгис зугаа цэнгэлээ болиулаач М.Энхболд дарга аа. Хүний эрхийн байгууллага болон хүүхдийн эрхийн байгууллага цаашлаад шүүх, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч хэдхэн “том” уяачийн лоббигоор энэ наадмыг зохион байгуулдаг гэдэг. Уржигдарийн уралдаанд уралдаж байгаад мориноосоо унаж бэртсэн есөн хүүхдийн эрүүл мэндээр наадаж буйгаа уяачид хэзээ ойлгох вэ. Дүнжингарав хаврын бүсийн уралдааны талаар жиргээчид юу гэж “жив жив” хийж байгаа талаар онцолж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
М.Энхболдыг яанадаа, хэлэх үг ч олдохоо болилоо, мал байсан бол ... гэхдээ малаас долоон доор
2018/03/20 202.72.245.122
Төв аймгийн Жунгаа уяач
Төрд Ми овогт байхад Монгол хүүхдүүд тэдний наадгай болсоор байх болно.
2018/03/20 202.179.25.69
zochin
ene teneg hujaa miee mongol huuhduudiig hairlahgui shd
2018/03/20 27.123.212.133
kk
Өвлийн хүйтэнд шөнийн харанхуйд хүний бяцхан үрсээр морь унуулж уралдуулдаг хачин харгис зугаа цэнгэлээ болиулаач М.Энхболд дарга аа.
2018/03/20 202.55.191.205