8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Шүүгчдийг АТГ, прокурорт өгч шалгуулна

2018-03-20 10:26:00


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар та 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тиймээс өөрийн хэлсэн мэдээллээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах. Хэрэв нотлогдоогүй бол уучлалт гуйхыг шаардсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгсөн байна. 

Үүнд,  Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр 'С1' телевизийн 'Цензургүй яриа' нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ММашбат
Сайн байна , УИХ д нэг ч гэсэн үнэний төлөө дуугарах гишүүн байна гэдэг хүн чанарын дээд илрэл!
2018/03/20 66.181.178.215
Зочин
ДОЛГОРСҮРЭН ШҮҮГЧ ЭНХТҮВШИН ПРОКУРОР ОЮУНТУНГАЛАГ ПРОКУРОР ГЭЭД ШАЛГАХ ХҮН ИХ БАЙНА ШҮҮ
2018/03/20 202.9.43.29
Иргэн
Хууль бусаар баяжсан бүх шүүгчдийг ажлаас нь чөлөөлөх зүйтэй. Энэ бол хуульд нийцсэн эхний алхам мөн. Энэ ажлыг маш сайн зохион байгуулалттайгаар, төр, засгийн дэмжлэгтэйгээр хийх нь зүйтэй.
2018/03/20 202.9.43.178
Zochin
Таньд баяр хүргэж бна. Ямар ч тохиолдолд шүүхийнхэн дэндүү гэмээр баяжжээ. Зөвхөн цалингаараа ингэж баяжих боломжгүй. Шалгуулах нь маш зөв
2018/03/20 202.9.43.178
Irgen
Unen yalah bolno oo.
2018/03/20 64.119.21.12
zochin
Suugch gej hogiin novshnuud daidgiig ard tumen meddeg ed l niigmiig muuhai haragduuldag uunees bolj ard irged turtuu itgeh itgel mohson Ed l huuli bus ayvdliig huuli esnii bolgoj huuliin gajuudal gar
2018/03/20 202.9.40.145
zochin
Нямбаатар гишүүнээ зөв, ард түмэн чинь таны талд шүү, битгий бууж өгөөрэй
2018/03/20 122.201.23.83
zochin
HSEZ Ikh khurliin gishuuniig shaarddag tom hkumuus um bna
2018/03/20 122.201.24.127
zochin
chii shuu
2018/03/20 78.250.211.85
nam
nyamka naad muusain shvvgch nertei xulgaich luibarchidaas bvv ai ard tvmen chinii tald shvv
2018/03/20 202.179.31.13
зочин
Шүүгчдийг ч яах вэ өгдөг шалгадаг газар бна. Бас л авилга өгчихгүй л бол. Дээрээ луврын гэсэн ганц тэнгэртэй энэ арбиторчдыг яана аа.
2018/03/20 202.21.109.136
Abir
Demjij bna Odoo l shuuhiin umhii orchin luu tseber agaar oroh n .Tuushtai bgaa rai gushuunee
2018/03/20 202.9.42.137
БАТ
АТГ ЫН ДАРГААР БААСАН АВГАЙГ ТАВИМААР ЮМ ШУДРАГА БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ ГЭЖ БОДНОМ
2018/03/20 92.124.205.131
БАТ
БОЛЖ. ОДОО Л ШУДРАГА ЁС ҮНЭРТЭЖ ЭХЭЛЛЭЭ. АЛБАН ТУШААЛТНУУД ТЭДНИЙ ГЭР БҮЛ КОМПАНИЙГ САЙН ШАЛГАЖ ҮНЭН ЗӨВИЙГ ТОГТООХ ЁСТОЙ
2018/03/20 92.124.205.131
Ард
Шүүгчид яг шударга байж харагдаач. Уучлал гуйхгүй нь зөв шалгуул. Харин шалгаж бгаанууд нь бас л но той гарууд бүр аалзны тор шиг болчихсон ийм заваан бохир шүүх цагдаа атг улс төрчид гээд.
2018/03/20 66.181.182.37