8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: Дэлхийн цомд оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяатууд эх орондоо ирлээ

2018-03-20 10:30:31

Японы Такасаки хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ыг 6:4-өөр ялж, хүрэл медаль хүртсэн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, Монголын багийн ахлагч ,МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш болон албаны хүмүүс өчигдөр “Токио-Улаанбаатар”-ын нислэгээр эх орондоо ирлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн. Дэлхийн цомд зодоглосон манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн үлдсэн тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы хамт Японоос шууд АНУ-ыг зорьж, Колорадо-Спрингс хотод АНУ-ын шигшээ багтай 21 хоногийн бэлтгэл хийхээд нутагтаа ирнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл