8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” ХХК сар шинийг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2018-02-20 12:00:00

“Эрдэнэс Монгол” ХХК сар шинийг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх үеэр Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт  жил бүр сар шинийн баярын өмнө  байгууллагынхаа түүх, бахархал болсон ахмадуудаа хүлээж авдаг  сайхан уламжлал тогтсоныг онцлоод улиран өнгөрч буй тахиа жилд Эрдэнэс Монгол групп 20,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсад 260 орчим сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн, Чалкогийн болон Хөгжлийн банкны өрийг дарсан,  хувьцааны бүртгэлийг эхлүүлсэн гээд группийн хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлтүүд  нэмэгдсэн, санхүүгийн амжилт гаргасан жил байсныг дуулгав.

Тэрээр компанийн хөгжил, эдүгээгийн амжилт  нь ахмадуудын маань хүч хөдөлмөр шингэсэн бүтээл зүтгэл, ажил амьдралтай холбоотой бөгөөд цаашид ч та бүхнийхээ зөвлөмж, зөвлөгөөг авч ажиллах учиртай юм  гээд ирж буй гал нохой жилдээ заяа тэгш, эрүүл энх байхыг ерөөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл