8o
Улаанбаатар хот
mobile menu

1072 ширхэг хувьцааны талаар тогтоолын төсөл боловсруулжээ

2018-02-20 12:00:00

УИХ-ын ЭЗБХ-ноос өчигдөр мэдээлэл хийж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа болон банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулаад байгаа талаар онцолжээ. Эдгээр төслийн талаар санал авах ячрилцлагыг арилжааны томоохон 6 банкны захирлууд, Монгол банкны удирдлага, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК , Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан  зохион байгуулсан аж.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл