8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн газрын 9 байцаагч жолооч нарын зургийг авч зөрчил илрүүлж байна

2018-03-20 12:33:20

Нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан автомашины жолооч нарын зургийг гар утасны камер ашиглан баримтжуулж, бэлэн бус торгууль явуулж эхэлжээ.

Энэ нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийгдэж буй ажил болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхэлдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Байцаагчид зөрчлийг илрүүлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү албан тоотоор хандсан тохиолдолд тухайн иргэн рүү бэлэн бус торгууль явуулна. Гэхдээ Замын цагдаагийн алба хамтран ажиллаагүй. Нийслэлийн тээврийн газраас баталж, хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал хэллээ.

Иргэд олон зураг авч ажиллаж буй байцаагч нарыг мэргэжлийн бус камер ашиглаж байгаад дургүйцлээ илэрхийлж байна. Тэгвэл энэ нь зөвхөн автобусны хөдөлгөөнд саад учруулж буй жолооч нарын зөрчлийг илрүүлэх зорилготой бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер Улаанбаатар хотын хэмжээнд хэвийн ажиллаж байгааг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Иргэд дүргүйцсэн юм байхгүй ээ. Харин ч дэмжиж байна. Журам дүрмийг мөрддөггүй хэдэн оркууд л сошиалд элдэв юм бичээ биз. Тэглээ гээд сурвалжлагч журам зөрчдөг юмнуудыг өөгшүүлж ийм бичдэг нь буруу
2018/03/20 59.153.115.205