8o
Улаанбаатар хот
mobile menu

60 мянган жил соёл иргэншлээс таслагдсан зэрлэг омгийнхон

2018-03-20 14:01:30


North Sentinel арал бол соёл иргэншлээс тасраад удаж буй газар юм. Энд интернэт, гар утас зэргийг хэрэглэх тухай бодохын ч хэрэггүй. Энэ нь Индонези, Мьянмарын хоорондох Бенгалын далайн буланд байдаг арлуудын нэг хэсэг бөгөөд жуулчлахад хамгийн бэрхшээлтэй газарт тооцогддог. Учир нь эндхийн иргэд 60 мянган жилийн турш арал дээрээ амьдарч байна.

Тэндхийн ард иргэдийн тоог гаргахад хэцүү боловч 40-500 хүн амьдарч байгаа гэж судлаачид таамагладаг юм. Тус арлын иргэдийг эртний Африкт амьдарч байсан хүмүүсээс таслагдаж үлдсэн, хойч үеийнхэн гэж үздэг. Тэд эртний хүмүүс шиг сүргээрээ амьдарч, нүцгэн явахын зэрэгцээ үл мэдэгдэх хэлээр ярилцдаг гэнэ.

Мөн хүний нүднээс нуугдаж, ширэнгэнд амьдардаг тул ямар амьдралын хэв маягтай болохыг хэн ч мэдэхгүй. 1964 онд Энэтхэгийн судлаачид тэдгээр хүмүүстэй холбоо тогтоохыг оролдсон ч бүтэлгүй болсон юм. Өнөөг хүртэл тэдэнтэй хэд хэдэн удаа харилцах оролдлого хийж байсан боловч 2006 онд нэгэн загасчны амийг хөнөөснөөр хамгийн аюултай газар гэсэн домог шиг яриа бий болсон гэдэг. Sentinel арлынхан бол дэлхийгээс таслагдаж үлдсэн цорын ганц хүмүүс билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл