8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-өлгийд цас их орсноос зэрлэг амьтад уулнаас буужээ

2016-01-30 11:29:00

Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар аргал, янгир зэрэг зэрлэг амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орж ирэх явдал гарсан байна. Энэ нь цас их орсонтой холбоотой ажээ. Иймд аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх арга хэмжээг авч байгаа аж.Өчигдөр болсон Улсын онцгой комиссын хурлын үеэр яригдсан өөр нэг асуудал бол нийт нутгаар цас ихээр орсон асуудал. Их цас орж шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ. Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт өвөлжилт онцгой хүндэрсэн байна. Тэдгээр аймагт хөрөнгө мөнгөгүйгээс өвс, тэжээл малчдад хүргэх, отор, нүүдэл хийж буй малчдыг эргэх, зам давааг нээх, эмнэлгийн болон төрийн үйлчилгээ, эм, био бэлдмэл хүргэж чадахгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment