8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд бүсийнхэн Хөдөлмөрийн, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн асуудлаар зөвлөлдөв

2018-03-20 14:37:03

МҮЭ-ийн холбоо “Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай багц хуулийн талаарх хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт хойд бүсийн Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан, гишүүд оролцлоо. Тус сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, боловсролын салбарт ажиллагсдын тулгамдсан асуудал, цалин хөлсний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр дамжуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын нөхцөлөө сайжруулах чиглэлээр хамтын тэмцэл зохион байгуулахаар боллоо. Зөвлөгөөн хэлэлцүүлэг бусад бүсүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment