8o
Улаанбаатар хот
mobile menu

Менингококкт халдварын чиглэлээр сургалт боллоо

2018-03-20 15:30:19

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын хамтарсан А/30,А/13 дугаар тушаалын дагуу НЭМГ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг “Менингококкт халдварын үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төв, хүүхдийн байгууллагын 430 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Энэхүү сургалтыг хамрагдсанаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амьсгалын замын цочмог халдвар болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, ялган оношилгоо, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, голомтын хариу арга хэмжээ авах чадвар нэмэгдэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл