8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Сэргэлэн: Уяачдынхаа хүсэлт шаардлагын дагуу уралдаан зохион байгуулсан

2018-03-20 16:32:00

Уяачдын холбооноос Дүнжингарав уралдааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  “Уяачдынхаа хүсэл шаардлагын дагуу Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан. Засгийн Газрын тогтоол зөрчсөн асуудал байхгүй. Тус Засгийн Газрын тогтоолд 12 наснаас доош настай хүүхдийг морь унуулахгүй гэж заасан. Үүний дагуу бид бүртгэл явуулж бүртгэсэн. Гэтэл 11 настай хүүхэд 12 настай гэж бүртгүүлээд морь унасан байсан. Энэ удаагийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртсэн. Азарганы уралдааны үеэр мориноосоо унасан гурван хүүхдийн нэг нь тархиндаа гэмтэл авсан. Нөгөө хоёрыг нь үзүүлж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар  хариуцлага байдаг юм тэрийг хүлээхэд бэлэн байна. Хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Уяач, унаач хүүхдүүдийн буруу эсвэл нар хурдан жаргасан нарны буруу гэж хэн нэгэн рүү буруугаа чихэхгүй.

Тоосжилт ихтэй байснаас үүдэж нэлээд хүндрэл гарлаа. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий байсан. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа. Энэхүү уралдааныг зохион байгуулахад М.Энхболд дарга гадаадад  томилолтоор явсан байсан" хэмээн хэллээ. 

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Тавдугаар сар хүртэл морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.  Энэ Засгийн газрын тогтоолыг зөрчиж уралдаан зохион байгуулсанаас болж 16 хүүхэд унаж бэртлээ ?

-Сүүлд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхдүүд уралдуулъя гэсэн. Энэ уралдаанд Засгийн газар тогтоол гаргаагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргаж уралдааныг зохион байгуулсан.   Бүсийн Дүнжингарав уралдаан жилдээ ганц л болдог. Төсөв мөнгийг нь уяачид өөрсдөө гаргадаг.

-Нийгэм байнга шүүмжилсээр байтал бэртэл гэмтэлтэй уралдаан яагаад байнга зохион байгуулаад байдаг юм бэ?

-Уралдаан гэдэг Монголын уламжлал, соёл юм. Уяачдын эргэн тойронд 30-40 мянган ажлын байр байна. Дээр нь уралдааныг зохион байгуулах үед бидний авч хэрэгжүүлдэг олон ажил байдаг. Уралдаан зохион байгуулж байгаа газрын ард иргэдийг малжуулах ажиллагаа, хүүхэд багачуудын боловсролыг дэмжих олон ажлуудыг бид хийдэг. Монголчууд 180 мянга орчим малчин өрхтэй. Энэ утгаараа энэ улсуудын амьдралд нөмөр нөөлөг болдог уралдаан байдаг.Өмнө нь хавар болохоор энд тэндгүй, замбараагүй уралдаан болдог байсан. Харин ММСУЯ гэдэг байгууллага гарч, энэ уралдааныг эмх цэгцтэй болгох, жил бүрийн хавар 1-2 уралдааныг зохион байгуулах ажлуудыг хийсэн. Энд тэндгүй зөвшөөрөлгүй болж буй жижиг уралдаануудад хяналт тавих гэж ажиллаж байна. Манай уяачид дотор ёс зүйтэй, дүрэм журмаа биелүүлдэг нь ч бий, биелүүлдэггүй нь ч бий.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бүдүүн Дааяа
Энэ Сэргэлэн Ми овогт хоер уучлал гуйсан болж хуураад зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү.Хоеулаа яаралтай огцорч албан тушаалаа өөр хүмүүст өгцгөө..
2018/03/21 180.149.78.99
Бүдүүн Дааяа
Уяачдынхаа захиалгаар гэв үү? Уяачид нь Ми данжаад тэгэх мэтийн улс байгаа биз дээ..Ми овогт бүдүүн данжаадаа далдуур матаж байгаа юм байна.
2018/03/21 180.149.78.99
Сэргэлэн нэрт халзаадайд
Уяачид өөрсдөө шийддэг болсон юм бол энэ мэт эргүү дуракууд үлийгээ хийж дарганцар хийж суудгийн.зайлаач.здакууд.тийм дарга болох дуртай юм бол харин ч болохгүй гээд бүр зад хорих эрхтэй биз дээ
2018/03/21 103.57.95.137
Уншигч
Ажлын байр хуухдийн амь нас, эруул мэндээр бтй болос ёсгуй
2018/03/20 122.201.22.11
Бичээч
Уяачдын чинь хүсэлт хүүхдийн эрүүл мэнд амь наснаас дээгүүр тавигдах асуудал мөн үү?
2018/03/20 43.242.243.220
оо
Морь уралдуулж цэнгэх ээ болих хэрэгтэй ... ажилаа сайн хийж амьдралаа бод ...
2018/03/20 202.55.191.205