8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт пүрэв гарагаас эхэлнэ

2018-03-20 17:29:56

Нийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 22 буюу пүрэв гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдын III улирлын амралт энэ сарын 26-наас ирэх сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм. Хөдөөгийн сурагчдын III улирлын амралтын эхлэх хугацааг бүс нутгийн газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааруулж Засаг дарга нэг долоо хоногоор урагшлуулж болох аж.

Тэгвэл IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчдынх зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 15-наас эхлэн амрах хуваарь гарчээ. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй байх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл