8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахыг бүрмөсөн хориглоё

2018-03-21 08:05:00

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр цааш нь “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хйочдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчлан үзэв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Үхсэний чинь хориглье гэж яаж ч бодсон зохион байгуулахдаа бодохгүй яасан юм бэ
2018/03/21 202.179.6.2
Морь
Баячуудын бооцоотой юманд Эцэг эхчүүддээ Хүүхдээ битгий унуул. Баячуудын хүүхдүүд унана л биз
2018/03/21 66.181.161.45
ХҮҮХЭД БОЛ ХҮН
ЮУН ӨВӨЛ ХАВАР ХОРИГЛОХ? ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙН ТУХАЙ АСУУДЛАД ИНГЭЖ ХАНДДАГ ЮМ УУ? ХҮҮХДЭЭР УНААЧ ХИЙЛГЭХЭЭ БОЛЬ.НАСАНД ХҮРСЭН ХҮН ДААХГҮЙ БОЛ ТЭР ЗЭЭРНҮҮДИЙН УРАЛДААН ЭНЭ ТЭРЭЭ БОЛЬ.
2018/03/21 202.179.27.222
ajliin sulral enhtuvshind
uhej baisan lalriin lalar min chamaas l bolj baigaa ym chi bol belgiin bolood ajliin chadvargui novsh tegeed bas boloogui ee alban tushaald hairtai gej yanaa
2018/03/21 103.229.122.193