8o
Улаанбаатар хот
mobile menu

Хориотой бодис хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг нь хаслаа

2018-03-21 08:09:00

Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12  дугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, улс аймгийн цолтой дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал, Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой бодис илрээд байгаа юм. Өчигдөр  Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид  хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ. “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бөх сонирхогч
Suxbat , Bayanmunx naraas asuusan uu?
2018/03/21 43.242.243.220
Зочин
Зөв өө, зөв. Допинг хэрэглэж, өөрийгөө галзууруулж барилдаад, сүрхий давж байгаа жүжигчдийг бөх гэх юм уу, үүнийг зүгээр орхивол ер нь дүрмээр яах юм. Цөмөөрөө дүрэмгүй, юу санаснаа хэрэглээд л байна
2018/03/21 27.123.212.133
123
muu aimgiin arslan hor uuj barilddag bol iluu sht sda gej
2018/03/21 202.179.27.47
С.Мөнх
Хэрэг хийсэн дээрэмчдийн зургийг ил тавидаггүй байж мэдээлэл дутуугаас алдаа гаргасан бөхчүүдийн зургийг ил тавихаа болиоч, сайтуудаа
2018/03/21 124.158.90.7
Цогоо
Хайран хугацаа.
2018/03/21 103.229.121.24
С.Мөнх
ийн төрийн их баяр наадмын өмнө дахин шинжилгээ аваад илрэхгүй бол барилдуулж наадамч олноо баярлуулаач
2018/03/21 124.158.90.7
С.Мөнх
Энэ сайхан залуучуудаа дэмжиж энэ удаагийн шинжилгээг бусад бөхчүүдэд сургамж болгоод энэ бодисын үйлчлэх хугацааг дуусгаад барилдах эрхийг нь олгож болдоггүй юм уу. 2 жил бөх хүнд их хугацаа. Энэ жил
2018/03/21 124.158.90.7