8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад эрүү үүсгэжээ

2018-03-21 08:52:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа ажилтан эмэгтэйчүүд болон тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйд хүртэл гар хүрсэн мэдээлэл нэлээд цацагдаж байсан. Тэгвэл хохирогч бүсгүйчүүдийн нэг О.Ариунболд гэх эмэгтэйн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 170603668 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хохирогч О.Ариунболдын хувьд газрын маргаанаас үүдэж Баянзүрх дүүргийн Засаг дарга  асан Д.Пүрэвдаваатай маргалдаж гэмтэж бэртсэн талаар мэдээлэл хийж байсан. Тухайн үед хохирогч О.Ариунболд "Д.Пүрэвдаваа миний цээжин тус газар цохиж, угзарч хөл гарыг минь хаалгаар хавчсан. Эд мөрийн баримт устгасан хүмүүс нь энд ирчихээд дарамтлаад байна. Өнөөдөр би зөөлөн эдийн гэмтлээс илүү сэтгэл санаа, нэр төр, гэр бүлийн нэр хүндээрээ хохирч байна. Хуулийн байгууллага шалгаад явж байгаа. Би бол Д.Пүрэвдаваагийн хохирогч. Өөр надтай адилхан хохирсон хүмүүс ч байдаг” хэмээн мэдээлэл хийж байсан. Үүнээс өмнө нь буюу 2016 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан  Д.Пүрэвдаваа  ажлын байран дээрээ өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсангэх мэдээлэл цацагдаж байсан. Тэрбээр жирэмсэн эмэгтэйг “Чамайг ална” гэж заналхийлж танхайрч байхад тус дүүргийн хороодын Засаг дарга нар болон Тамгын газрын алба хаагчид хараад зогсож байсан талаар хохирогч ярилцлага өгсөн байдаг. Удаа дараа ийм хэрэгт нэр холбогдож байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваад одоо л нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nadejda
Ali ert shalgah bsan ym Battulga eronhiilogchiig niigmig oorchloh bh gej songoson daanch Zi g dargaar tavisan odor yu ch oorchlogdohgui ym bna gej oilgosoon
2018/03/21 203.91.115.39
Zochin
Erunhiilugchiin ajliig saatuulah gesen uls oroniig idegchdiin yavuulga l bn
2018/03/21 49.0.218.92
Zochin
Х.Баттулга ерөнхийлөгч ийм танхай балмад хэрэг төвөгт орж сэжэглэгдэж байсан хүмүүсийг дэргэдээ авч ажиллуулж байгааг юу гэж ойлгох бэ . Улс эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж чадах уу энэ хүн .
2018/03/21 103.26.194.71
kkk
ih ch gazar Batsvhteigee budilluusan daa. ATG d shalgagdaj bsan hereg ni yu bolson be
2018/03/21 103.57.95.177
зочин
Хүн чанартай, хүмүүжил сайтайнууд нь мөнчгөрөөрөө амьдарч байна. Хараад байхад таньдаг мэддэг, ангийн нөхдийн аль хөнгөн амдрах сонирхолтой, шуналтай, атаач юмнууд л улс төрд орчихсон байх юм.
2018/03/21 202.5.205.4
123
jonhuugiin anduud iim l lalruud bgaa daa
2018/03/21 202.179.27.47
  • Recent
  • Most Read
  • Most Comment