8o
Улаанбаатар хот
mobile menu

Уяачдын холбоо хэзээнээс хүүхдийн үгийг сонсдог болчихов

2018-03-21 09:12:00

- Төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан одоо ТББ-ыг тэргүүлж буй нас биеэнд хүрсэн хүн байж харанхуй шөнө хар тоосон дунд морь уралдуулах эсэхээ хүүхдээс асуугаад байхдаа яахав дээ-

Монголын морин спорт уяачдын холбооноос энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан Дүнжингарав уралдаан нь монгол хүн бүрийг эмзэглүүллээ. Ниргэсэн хойно нь хашгирив гэгчээр сайд, дарга нар нь сая нэг ухаан орж өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн хориглох шийдвэрийг гаргахаар болов. Хэдий тогтоол, шийдвэр гаргасан ч бэртсэн 16 хүүхдийн эрүүл саруул биеийг эргүүлэн өгч чадах уу гэдэг нь өөрөө асуудал юм.

Харанхуй шөнөөр бөөн тоосон дунд хүүхэд, морь уралдуулж тамалсан энэ үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр 16 хүүхэд мориноос унаж гэмтсэнээс нэг нь толгойндоо маш хүнд гэмтэл авсан бол бас нэгэн хүү хөлөө хугалж эмнэлэгт эмчлүүлж байна.

Хэрвээ уг ослоос үүдэлтэйгээр хүүхдүүд насан туршийн ужиг өвчтэй болбол хэн хариуцлага хүлээх вэ. Хэн нь ч хүлээхгүй нь тодорхой байна.

Өмнө нь мориноос унаж бэртсэнээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон олон хүүхдийн гашуун сургамж бий шүү дээ. 

Уралдааны үеэр том жийпнийхээ гэрэлд бүдчих саадгүй давхилдсан мөнгөтэй уяачдын хэн нь ч өнөөдөр унасан хүүхдийн асуудлаар  дуугаралгүй бүгд бүлх залгисан мэт чимээгүй байна .

Өчигдөр уяачдын холбооны тэргүүн нь би энэ уралдааныг зохион байгуулаагүй. Энэ үеэр гадаадад зорчиж байсан. Гэхдээ яахав уучлалт гуйчихъя гэсэн утгатай мэдэгдэл хийгээд л өнгөрсөн. Эрхэм УИХ-ын дарга, уяачдын холбооны тэргүүн М.Энхболдын хэдэн өгүүлбэртэй энэ мэдэгдлийн араас иргэдийн шахалтаар уяачдын холбооны ерөнхий нарийн дарга П.Сэргэлэн нь мэдээлэл өгсөн.

Гэхдээ түүний мэдээлэл нь буруу үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн бус өөрсдийгөө өмөөрсөн утгатай байсан нь олон хүний дургүйг хүргэж байна. 

Тодруулбал, тэрбээр шөнө морь уралдуулсан нь биднээс бус уяачид болон хүүхдүүдийн шахалтынх гэж хэлэв. Мөн М.Энхболд дарга минь хамаагүй шүү гэсэн утга бүхий өгүүлбэрийг чулуудав.

Бүр тодруулбал тэрбээр “Уяачдынхаа хүсэл шаардлагын дагуу Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан. Засгийн Газрын тогтоол зөрчсөн асуудал байхгүй. Тус Засгийн Газрын тогтоолд 12 наснаас доош настай хүүхдийг морь унуулахгүй гэж заасан. Үүний дагуу бид бүртгэл явуулж бүртгэсэн. Гэтэл 11 настай хүүхэд 12 настай гэж бүртгүүлээд морь унасан байсан. Энэ удаагийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртсэн. Азарганы уралдааны үеэр мориноосоо унасан гурван хүүхдийн нэг нь тархиндаа гэмтэл авсан. Нөгөө хоёрыг нь үзүүлж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.Ямар  хариуцлага байдаг юм тэрийг хүлээхэд бэлэн байна. Хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Уяач, унаач хүүхдүүдийн буруу эсвэл хурдан жаргасан нарны буруу гэж хэн нэгэн рүү буруугаа чихэхгүй. Тоосжилт ихтэй байснаас үүдэж нэлээд хүндрэл гарлаа. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий байсан. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа. Энэхүү уралдааныг зохион байгуулахад М.Энхболд дарга гадаадад  томилолтоор явсан байсан” гэв.

Түүний энэ ярианаас дүгнэвэл хүүхдүүдийн шахалтаар л шөнө морь уралдуулсан болж таарах нь. Дүнжингарав уралдааныг ч уяачдын шаардлагаар зохион байгуулж. Харин өөрсдөө  огтоос хамаагүй бололтой. Тэгэхээр хүүхэд мориноосоо унасанд хүүхэд л буруутай болох нь уу. Ер нь уяачдын холбооныхон хэзээнээс хүүхдийн үгийг сонсдог болчихов. Өмнө нь мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн, өвөл морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж байсан эцэг, эхчүүдийн үгийг тэд сонссон уу.

Одоо асуудал хурцдаж өөрсдөө хариуцлага хүлээхдээ тулахаар хүүхдийн үгийг сонссон гэж хэлэх П.Сэргэлэн даргад ичих нүүр байна уу. Төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан одоо ТББ-ыг тэргүүлж буй нас биеэнд хүрсэн хүн байж харанхуй шөнө хар тоосон дунд морь уралдуулах үгүйгээ хүүхдээс асуугаад байхдаа яахав дээ. Угтаа бол шөнөөр морь уралдуулахыг тас хориглосон шийдвэрийг гаргах ёстой баймаар.

 Морин спорт уяачдын холбоо нь байгуулагдаад маш олон жил болж буй ч морины уралдаанаа зохион байгуулж сураагүй юм байна гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Ядаж унаач хүүхдүүдийнхээ насыг будлиангүй тэмдэглэчихдэггүй, морь дагах хэдэн машинаа цэгцэлж чадахгүй морины уралдаан зохион байгуулдаг байгууллага гэж байх уу.

Дүнжингарав уралдаанд

 2018 онд 16

2016 онд 13

2015 онд 423

2014 онд 621 үүнээс 539 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр, гурав нь хүнд гэмтал авсан

2013 онд 958 хүүхэд уралдааны үеэр мориноос унаж, 916 нь хөнгө, 34 нь хүндэвтэр, дөрөв хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан гэх тоо баримт байна.

ДАХИН ХЭДЭН ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ БАЙЖ ЗУНГАА, ЦЭНГЭЛЭЭ БОЛИХ ВЭ УЯАЧДАА.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Huuhduud eruusuu mori unahgui uraldahgui gevel yah bol. Holboo taraad dampuurah ni hahaha. Muu suganii us
2018/03/22 27.123.214.108
mn
alia gar be shorond suulgaj xataa
2018/03/21 202.179.31.100
ЭНЭ ЖИЖИГХЭН ХҮҮХДҮҮД 12 -ТОЙ ЮУ? ХЭН БАТАЛЖ БАЙГАА ЮМ?
ТЭНЭГ МОНГОЛ
2018/03/21 202.179.26.79
Бүдүүн Дааяа
Ми данжаад Сэргэлэн нарыг албан тушаалаас нь зайлуулж хөө..Даварчихсан пяздуунууд вэ?
2018/03/21 180.149.78.99
Бага тэнэгтээрэй биздаа минь.
зочин
2018/03/21 202.21.119.138
hurelsukh
koreo ru emchilgeend yavuul huuhdiig
2018/03/21 66.181.161.101
зочин
Сү Батболд, Сэргэлэн гэд энэ дээгүүр чинь дан Миеэгомбын палидагууд бгаа цагт бид юу ч яриад нэмэргүй. Бүгдийг нь Си шиг шударгаар цаазын тавцанд аваачих өдөр ирнэ гэдэгт найдъя.
2018/03/21 202.5.205.4
Зочин
Тийм дуртай юм бол өөрийхөө хүүхдээр л морио унуулаад уралдуулаач дэ
2018/03/21 202.55.180.182
Д.Жүгдэрбарам
Тэнэг минь хүүхдийн үгээр чи ажил хийдэг хүн чи мөн үү
2018/03/21 64.119.24.213