8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

2018-03-21 10:26:40

Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр хийдэг урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхэлжээ.

Хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. 

20/III

Баянзүрх

10:30-17:30

20-р хороо УСУГ-ын худгууд

Хан-Уул

10:30-18:00

Чингисийн хүрээ буудал, Оюуны ундраа ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:30-18:00

20-р хороо Т-10, Т-46  гудамжууд

Засварын хуваарийг хэрэглэгчдэд www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлдэг юм байна.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ гэдгийг УБЦТС-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл