8o
Улаанбаатар хот
mobile menu

"Дүнжингарав" уралдааны үеэр мориноос унасан хүүгийн тархи нь няцарчээ

2018-03-21 10:38:03

 

"Дүнжингарав" хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай  хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярьхад "11 настай У.Баярбаатар хүүд шаардлагатай оношлогоог. Оношлогоогоор хүү тархины няцралтай болсон нь тогтоогдсон. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусч  эмнэлгээс гаргана" гэжээ. Мөн  У.Баярбаатар хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгасан байна.

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Tarhi nyatsrahiig toodguin baina. Yu nyatsarval hund yum bol.
2018/03/22 27.123.214.108
Zochin
Hyataduud mori uralduulj zerleg zugaatscan yumaa.
2018/03/21 99.203.15.22
зочин
Шуналын тулам уяач нэртэй баасаар гүзээгээ дүүргэсэн хулгайч луйварчдаар өвлийн цагт өөрсдөөр нь морь унуулан уралдуулж байя. Жинхэнэ Монгол уяачид чинь өвөл хаврын цагт морио уралдуулдаггүй юм.
2018/03/21 202.179.27.211
зочин
Шуналтай хулгайчууд өвөл хэзээ морь уралдуулж байсан юм бэ Морь хүүхэд хоерыг хайрлах сэтгэл алга уу Хаврын сар хэдий гарсан ч 3 сар чинь хүйтэн шүү дээ
2018/03/21 112.72.11.67
hujaa
hujaa nar mori yralduulsan uu?
2018/03/21 66.181.161.101