8o
Улаанбаатар хот
mobile menu

"Alivemax"-тай холбоотой гомдол ихээр иржээ

2018-03-21 10:57:00

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар арьс, гоо заслын эмнэлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын мэдээллээ танилцуулж байна. Шалгалтаар гадаадын эмч нар монголд ирж зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна.  Мөн гадаадын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр Монголд нэвтэрч, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин эмнэлгийн тусламж үзүүлсэн, Монгол улсын эм бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан зөрчил тус тус илэрчээ.  

Тухайлбал “Шангри-Ла” төвийн хоёр давхарт байрлах “Үлэмж клиник” эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ч тухайн эмнэлэгт Япон улсын иргэн ирж Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. "Өлзий Ден” компанийн “Ай Эм Скин Ка”  төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан нь мөн илэрсэн байна.

Эдгээр зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх арга хэмжээ авсан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21300000 төгрөгийн торгууль ногдуулж, 750000 төгрөгийн хууль бус орлого, 5100000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажилсан байна. Түүнчлэн шалгалтын явцад хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох саналыг харъяалах прокурорын газарт тавьжээ.

Мөн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчил ихээр илэрч байгаа аж. Тухайлбал “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс иржээ. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд “Alivemax” нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тодорхойлжээ.

Иймд иргэдийг эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхааруулав. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bayarhurgeye
Genet Odoo medej. Ter uudel es nano naalt transfer factor geeed yanz buriiin suljeeeg sain shalga
2018/03/22 202.9.42.129
mheg
10 jil umnu bs sdee
2018/03/21 66.181.161.101