8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУРХАЙ: Зайсангийн зүүн аманд иргэн Одсүрэн гэх залуу хүчээр газар ухаж эхэлжээ

2018-03-21 11:21:00

Зайсангийн зүүн аманд иргэн н.Одсүрэн өчигдөр 15:00 цагийн үед зөвшөөрөлгүйгээр газар ухаж эхэлсэн хэрэг гарсан байна. Иргэн н.Одсүрэн нь БОАЖЯ-наас газар ашиглах зөвшөөрлөө авчихсан гэх үндэслэлээр ийнхүү Зайсангийн зүүн аманд газар ухаж эхэлжээ. Эл хэрэг өчигдөр 15:00 цагийн үед гарсан ч Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид иргэн Одсүрэн нь тухайн газраа эзэмших зөвшөөрөлгүй тул ухаж болохгүй гэсэн шаардлага тавьсан байна. Тус шаардлагыг иргэн э.Одсүрэн хүлээж авахгүй өнгөрсөн шөнө 21:00 цагийн үед газраа ахиж ухаж эхэлсэн байна.

Энэ талаар БОАЖЯ-ын харъяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилт А.Оюутаас тодруулахад "Яг одоогоор иргэн н.Одсүрэн нь зайсангийн зүүн аманд газар ухахаар ирээд байна. Өчигдөр үдээс хойш иргэн Одсүрэн нь ирж газраа ухаж эхэлсэн.  Өчигдөр 15 цагийн үед байгаль хамгаалагч Ц.Одхүү Зайсангийн амны зүүн энгэрт газар ухаж байна, хамгаалалтын захиргаанаас эхлэх зөвшөөрлөө авсан уу гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгч газар дээр нь мэргэжилтэн А.Оюут, байгаль хамгаалагч Ц.Одхүү, мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, ХУД-ын цагдаагийн хэлтэстэй хамтарч хөөж буулгасан. Хамгаалалтын захиргаанаас байнгын эргүүл гарган ажиллаж байтал эксковарторууд дахин ирж газар ухаж эхэлсэн. цагдаагийн хэлтэст ахин дуудлага өгөөд 22:00 цагт зогсоосон. Манай захиргааны зүгээс зөвшөөрөлгүй тул газар ухахаа зогсоо гэсэн шаардлагыг өчигдөр тавьсан. Гэтэл өчигдөр ажлын цаг дууссаны дараа дахин ирж газраа ухсан. Манай 5 байгаль хамгаалагчид өнгөрсөн шөнө манаж хоносон. БХУДЦГХЗ-наас газар эхлэх акт үйлдүүлж, зөвшөөрөл авалгүй хууль бусаар уул нурааж ухсан. Сая иргэн Одсүрэн 20 гаруй залуусыг дагуулж ирээд хүчээр газраа ухаж эхэллээ. Одоогоор газар дээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн н.Дэлгэрцэцэг, БХУДЦГХЗ-ны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Баньд, байгаль хамгаалагч, цагдаа нар газар дээр нь очиж үйл ажиллагааг зогсоон, машин техникүүдийг холдуулан ажиллаж байна. Энэ талаар бид холбогдох байгууллага, дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгсөн" гэв. 

Энэ талаар бид эргэн мэдээллэх болно. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huulias deeguur gar bna doo.uuliig n nuraaj usiig n erguuleheer muiharlaj bna.
2018/03/21 99.203.15.22
darii
Ymr dawartsan yum be hen durtain ochood uhaad bwl hetsvvhen yum bhnee
2018/03/21 58.140.210.86
irgen
Zaisan ch zamaa aldsandoo, als hetdee hogiin sav boloh shinjtei,hoishoo harsan am shuudee. Heden jiliin daraa uneheer hun amidarhiin argagui bolno
2018/03/21 202.179.27.161
Иргэн
Одоо ёр нь ийм байдлыг эцэслүүлэх хэрэгтэй.Даварцан сдануудыг.....
2018/03/21 122.201.24.226
Gunbalai
Odsuren gej Gundalaish dee
2018/03/21 27.123.214.102
би
Хахууль өгсөн болоод л зоригтой ухаж байгаа юм тэрнээс юу гэж ухах вэ дээ хахууль авсан хүнийг нь олмоор юм аа
2018/03/21 122.201.28.14
zochin
Ваож yam n hvtel ylzarsan bna sh de heden haltar tsaasnaas bolj uulaa sentiileh gej de huuli gej
2018/03/21 66.181.161.7
Zovhin
Darhan tsaaztaj uul usaa uhaj sendiichij bolohgvi l bmaar. Mongotei hvnd huuli vilchlehgvi bj boloh ch ...
2018/03/21 202.9.42.64
Цэрэнбат
БОАЖ Авилгынхан мөнгийн буцаан өгөөч.Одсүрэн
2018/03/21 66.181.161.126
БАТ
ХАХУУЛЬ АВИЛГАЛ ӨГӨӨД АВСАН ГАЗАР БАЙХ. ДАА. АВИЛГАА БУЦААЖ АВАА
2018/03/21 92.124.205.131
иргэн
Мөнгөө өгсөн эсвэл цуцллуулсан бна даа
2018/03/21 202.70.34.115
M.enhbolf
TSANA HUNTEI BOLOD L IN YM HIM BGAM
2018/03/21 66.181.177.92
БОАЖ
БОАЖ Авилга өгчихөөд авирлаж байгаа нь мөнгөө өгчихсөн хүн
2018/03/21 66.181.161.101