8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд 1970 оноос хойш 125 мянган га заган ой бүрэн устжээ

2018-03-21 12:39:00

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Олон улсын ойн өдөр болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ-наас “Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо” зөвлөгөөнийг Монгол Японы төвийн Хурлын танхимд 9:00-14:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой.

Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ.

Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байна. 1970-аад оноос загийг говийн төв суурин газрын түлшинд их хэмжээгээр бэлтгэснээр 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын байгалийн нөхөн сэргээлтийн чадвараа алдан, мөн 500-гаад мянган га газрын заган ойн экологийн үүрэг буурч, элсний нүүлт хөдөлгөөн идэвхижих, цөлжилт түрэх бас нэгэн шалтгаан болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment