8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2018-03-21 13:52:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга А.Гылымхан өөрийн танилцуулгадаа 1974 онд 150 ортой, 50 мянган хүн амд үйлчлэх зорилгоор баригдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал ихсэж, барилга нь хуучирсан тул шинээр барих шаардлага үүссэн, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын Өлгий хотыг дайран өнгөрөх хэсгийг өөрчилж тойруулан гарах 20 км зам, Ховд голд 200 м төмөр бетон гүүр барих, Өлгий-Казахстан чиглэлийн онгоцны нислэгийг дахин сэргээх, түрээсийн байранд амьдарч байгаа 10 төрийн байгууллагын байрны асуудлыг шийдвэрлэх, Улаанхус сумын Хөх хөтөл баг болон Цагааннуур тосгоныг сум болгох зэрэг тулгамдсан асуудлууд байгааг уулзалтын эхэнд онцоллоо.

  Засгийн газрын тэргүүн уулзалтын дараа Нэгдсэн эмнэлэг, Өлгий сумын нэгдүгээр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, шинээр баригдах авто зам, гүүрний ажлын саналтай газар дээр нь очиж танилцах юм.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төсөв мөнгө нь шийдэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, хүнд суртал, чирэгдэл гаргахгүй ажиллаж, иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хугацаанд өгөх, авилга хээл хахуульгүй ажиллах, төрийн захиргааны албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, хангалтгүй биелүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцох, 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээнүүдийн үнэлгээний хороодыг яаралтай байгуулан тендерийг нь хугацаанд шалгаруулах, «Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай» Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэхийг аймгийн удирдлагуудад, хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн төвөөс алслагдсан, хүн амын тоо эрчимтэй өсөж байгаа Баян-Өлгий аймгийг онцгойлон анхаарч, аймгийн удирдлагуудаас тавьсан саналуудыг дэмжиж ажиллахаа онцоллоо. 

 



 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uhnaagiin ishigee
Bayan olgiid ochson deeree muratiin asuudliig shiideerei
2018/03/22 27.123.212.142
Номин
Юм хийж яваа нь л хождог шүү дээ одоо. Ард иргэдтэйгээ ойр байх нь зөв
2018/03/21 49.0.149.72
З
Газар дээр нь очоод тулгамдаж буй асуудлуудтай танилцах их зөв.
2018/03/21 188.166.20.247
ard
ard irgeddee hurch ajilah heregtei amjilt
2018/03/21 49.0.149.72