8o
Улаанбаатар хот
mobile menu

‘’Эко констракшн’’ компаний 2018 оны спортын аваргууд тодров

2018-03-21 16:09:56

‘’Эко констракшн’’ ХХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд байгууллагынхаа нийт албад, бригадын ажилтан албан хаагчид болон охин компаниуд, гэрээт ажилчдын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, төрөл бүрийн спортоор хичээллэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор байгууллагынхаа спортын аваргыг жил бүр шалгаруулдаг уламжлал тогтжээ.

2018 оны байгууллагын сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын спортын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдээд /2018.03.17-18/ амжилттай зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээнд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцож дүнгээ гарган, байгууллагын аваргуудаа тодрууллаа.

Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд:

Эмэгтэй

Алт – М.Эрдэнэ / “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын салбар 1 сургуулийн багш/
Мөнгө – О.Оюунтунгалаг / Эко констракшн ХХК-ийн нягтлан бодогч/
Хүрэл – Б.Ууганбаяр /“Таун конфорт” ХХК-ийн нягтлан бодогч/

Эрэгтэй

Алт – Т.Батдэлгэр /”Таун конфорт” ХХК-ийн нягтлан бодогч/
Мөнгө- Э.Батзаяа /”Эко констракшн” ХХК-ийн Туслах аж ахуйн дарга/
Хүрэл – М.Баяраа / “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын салбар 1 сургуулийн багш

Шатрын төрөлд:

Эмэгтэй

Алт- О.Баясгалан / “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн салбар 1 сургуулийн багш/
Мөнгө- Н.Бүрэн / “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын салбар 2 цэцэрлэгийн багш/
Хүрэл- Т.Түмэндэлгэр/ “Эко констракшн” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер/

Эрэгтэй

Алт- Д.Батбаатар /Барилгын хяналтын инженер/
Мөнгө- Э.Батжаргал/ “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын салбар-2 цэцэрлэгийн багш/
Хүрэл- Д.Билгүүн / ‘’UB Properties’’ ХХК-ийн борлуулалтын менежер/

Сагсан бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд:

Алт- Үйлдвэрлэлийн албаны баг
Мөнгө- “Монгол Билэг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолборын салбар 2 цэцэрлэгийн баг
Хүрэл- “Эко констракшн” ХХК-ийн төв офиссийн 1 дүгээр баг

Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд:

Алт- “Эко констракш ХХК”-ийн төв офисийн 1 дүгээр баг
Мөнгө- Үйлдвэрлэлийн албаны баг
Хүрэл- Барилга-4 бригадын баг

Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 27 багууд тус тус өрсөлдөн, дээрх амжилтыг үзүүлсэн бөгөөд баг хамт олноороо амралтын өдрийг хөгжилтэй, хөдөлгөөнтэй, өрсөлдөөнтэй өнгөрөөж, 2018 оны байгууллагын аваргаа шалгаруулан, цом мөнгөн шагнал хүртэцгээсэн юм.

 

b96808a5c122658919a7nnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnn

13456  7910
11121315

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Vnen ulun kompani
2018/03/21 103.10.21.109