8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой

2018-03-21 16:14:42

Дэнжийн 1,000-ын apын дэнж, “Бөмбөгөр” худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий. Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарсан.Нийслэлийн хэмжээнд 400 мянга орчим нүхэн жорлон бий. XXI зууны Монгол Улсын нийт хүн амын 72.7 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн жорлон хэрэглэж байна гэдэг ичмээр үзүүлэлт.

Тиймдээ ч жил бүр элдэв халдварт болон суурь өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Хавар болонгуут гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие зассан ялгадас, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах, автомашины задгай угаалгын газар, эмнэлгийн хаягдал зэрэг нь нийслэлийн хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг хүчин зүйл болсон. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл ихэсдэг. Тухайлбал, цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл