8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогт: Оюутолгойн гэрээ зөв, авлигагүй, шударга гэрээ болсныг харуулна

2018-03-21 16:57:00

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт олон нийтэд өөртэй нь холбогдсон дуулиант асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, түүнийг Швейцар, дахь оффшор дансаараа 10.6 сая долларыг оруулж, гаргасан. Энэ нь мөнгө угаалттай холбоотой хөрөнгө байх магадлалтай гэдгийг тодруулахаар Швейцарийн прокурорын газар, Монголын АТГ хамтран ажиллаж байгаа гэх мэдээллийг олон улсын Ройтерс агентлаг гаргасан билээ. 

Тэгвэл уг асуудлаар С.Баярцогт ямар тайлбар өгснийг хүргэж байна. 


Үнэн мөн нь илэрнэ гэж бодож байгаа 

Мэдээллийн эхэнд тэрбээр “Өнгөрсөн даваа гаригт олон улсын нэр хүндтэй “Ройтерс” агентлаг надтай холбоотой мэдээллийг англи хэл дээр гаргасан. Монголын маш олон вэб сайтууд орчуулаад тавьсан байсан. Мөн манай нам дээр энэ асуудалтай холбогдуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргаад намын гишүүнчлэлээс хаслаа.Намын дарга нарын шийдвэрийн дагуу хаасан.

Яригдаж байгаа зүйлүүд маань Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбогдсон учраас тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Маш олон хүнд эргэлзээ, хардлага бий. Тэгэхээр энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагаас уг асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Миний хувьд АНУ-д суралцаж байна. Гэхдээ энэ асуудлынхаа үнэн, мөнийг олтол хичээлээ түр завсарлаад Монголдоо байхаар болсон.

Оюутолгой 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэх хугацаанд дээрх яриа яригдсаар л байна.

Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна.

Яагаад гэвэл манайхан өөрсөддөө итгэдэггүй. Надтай холбоотой данс Швейцарьт байсан тэр улс манайхтай хамтран шалгаж байгаа нь хүмүүсийн эргэлзээг тайлах боломж гарч байна.

Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг. Мөн уг асуудлаар хамтрагчтайгаа муудаж, сайдах асуудал байнга яригдана. Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө байнгын хэлэлцээр хийгдэж байгаа.

АН эмгэнэлтэй шийдвэр гаргалаа

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан. Гэрээний өөрчлөлтөн дээр хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхыг талууд хэлэлцэх ёстой гэж оруулсан. Одоо Засгийн газраас хүүгээ зохистой түвшинд байлгах талаар хэлэлцээр хийж байна. Энэ мэт эдийн засгийн холбогдолтой асуудлууд байна. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь чин шударгаар, Монгол улсад ашигтай гэрээ хийж чадсан эсэхэд үргэлж эргэлздэг хүмүүсийн эргэлзээг энэ шалгалтаар тодорхой болгох гэж буйд баяртай байгаа.

Би хариуцлагатай албан тушаалыг олон удаа хашиж хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явчих оюун ухааны чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Аз жаргалтай амьдрал бол өөрийнх нь хүсэл зорилгоос хамаардаг. Гэхдээ хүн бүр хардах эрхтэй гэдэг уриан дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг нь өөрчлөх хүсэл сонирхол гадны улс орон, компаниудад үргэлж байдаг. 2009 9 сарын 6-нд энэ гэрээ зурагдсан. Үүнээс яг нэг сарын дараа ОХУ Монгол улсад өртэй гэдгээ зарласан. Бид бодох хэрэгтэй. Монгол улс хоёр том хөрштэй. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо цэрэг, дайнаар баталгаажуулж чадахгүй. Эдийн засгийн хөгжлийн аргаар баталгаажуулах ёстой. Хоёр хөршөөс авах худалдааны хөрөнгө оруулалт, ирж буй бараа эргэлт 30, 30 хувь байх ёстой. Үлдсэн 40 хувийг гуравдагч улсаас оруулах ёстой юм.

Оюутолгойн гэрээ Канад, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт эхэлсэн. Маш их ажлын байр бий болж байгаа. Их хэмжээний татвар төлж байгаа. Ноу хау менежментийн туршлагыг Монголд авчирж байгаа. Дэлхийн хоёр номерын компани Монголд ажиллаж болж байна гэдэг итгэлийг бусад компаниудад төрүүлж байна” гэв.

Тэрбээр дансанд орсон гэх 10.6 сая долларын талаар “Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс нь хахууль авсан гэх нэрээр энэ төслийг зогсоох, нөгөө талын оролцогчийг солих сонирхол хэнд байгаа юм. Үүнийг бодох хэрэгтэй. Бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Эдийн засгийн хувьд хөгжсөн үедээ тусгаар тогтнолоо баталгаажуулж чадна. Эх орон ч байна гээд бусад улс руу дайрдаг байж болохгүй. Эх орон ч байна гэдэг бусад улстай найрсагаар харьцдаг байхыг хэлнэ. Надтай холбоотой ямар нэгэн тендерийн будлиан, авлигалын хэрэг нэг ч гарч байгаагүй. Би улс төрийн карьер, нэр хүндээрээ дэнчин тавьж маш том ажлуудыг хийж байсан. Улсаа хөгжүүлэхийн тулд өөрөөрөө золиос хийж байж энэ улс хөгжинө. Би маш олон ажлыг өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Оюутолгойн гэрээ хэд хэдэн Засгийн газар, парламент дамжиж, хийгдэж чадахгүй байсан гэрээ.  Тэгэхгүй бол байнга сайхан зүйл яриад популист амлалт өгөөд байвал энэ улс хөгжихгүй. Ройтерс агентлаг нэр хүндтэй байгууллага. Хүмүүс бичсэн мэдээнд нь итгэдэг. Би тэр мэдээг уншсан. Харамсалтай нь маш их сүбьектив дүгнэлттэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байсан. 2006 онд би хөлөө хугалаад зургаан сар хэвтэрт байсан. Тэр хугацаанд би юу хийж болох вэ гэж бодоод олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны бизнес хийсэн. Найз нартайгаа нийлээд мөн Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая долларыг би дансандаа хийлгэсэн. Ингээд 2008 онд зээл өгсөн хүн мөнгөө буцаагаад авсан.  Хямралтай жил байсан учраас зээлсэн мөнгөө авсан.

Одоо надад Швейцарьт ямар нэгэн компани данс байхгүй.Надад мөнгө зээлсэн хүний дансыг одоо царцаачихсан байна лээ. Энэ асуудал шийдэгдээд дуусангуут дансыг нь хэвийн болгох байх.

АН-ын хувьд эмгэнэлтэй шийдвэр гаргалаа. Хэн нь ч надаас юу ч асуугаагүй. Шүүхээр асуудал нь шийдэгдэх хүртэл хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн холбооны тэргүүнтэй очиж ярилцсан хүн надаас өөр байхгүй. Би зөв зүйл хийж байна гэж үзсэн учраас тэнд данс нээсэн. Миний гол алдаа нь түүнийгээ ХОМ-тээ мэдүүлээгүй. Хариуцлагаа хүлээгээд УИХ-ын дэд даргаасаа буусан. Би өөрийнхөө амьдралаар хүмүүсийн итгэлийг сэргээнэ. Хариуцлага хүлээлгэнэ гэвэл би нэр хүндтэй үүрнэ. Оюутолгойн гэрээ үнэхээр зөв , авлигагүй, монголчуудад ашигтай гэрээ болсон гэдгийг би та бүхэнд харуулна. Би хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж байгаа. Би шалгуулсаар байгаа” гэлээ.

-Швейцарын прокурорын байгууллагаас 10 сая ам.доллар гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мөнгө таны компанийн хөрөнгө үү эсвэл зээлэх гэж байсан мөнгө үү?

-Одоогийн байдлаар  мөнгө угаасан байж болзошгүй гэж үзээд Швейцарын хуулийн байгууллагаас  царцаасан. Энэ царцаасан  данс бол Монголын бизнесменийх. Тэр хүний данснаас миний данс руу мөнгө ороод 2009 онд эргээд гарсан.  Энэ мөнгөний нийт хэмжээ 8,2 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар ам.долларт шилжүүлэхээр 10 сая орчим ам.доллар болж байгаа юм. Яагаад надад 2013 онд нэг сая ам.долларын асуудал яригдсан гэхээр хүмүүс асуусан. Миний 1.2 сая ам.доллар байсан. Тэр мөнгө одоо байхгүй. Тэр мөнгийг эргүүлж татсан. Би ажлаа өгөөд тэнд байсан дансыг хааж, мөнгөө эргүүлэн татсан.

-Дансаа хаалгасан бизнесмен нь хэн юм бол. Тэр хүнтэй та ямар харилцаатай юм бэ?

-Энэ асуудал яг одоо АТГ, Швейцарын холбооны прокурорын газарт шалгагдаж байгаа.  Би тэр бизнесментэй ямар ч холбоогүй, Монголын нэг бизнесмен. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тэр бизнесмений нэрийг нь хэлэх боломжгүй.  Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа асуудалд тодорхой болохоор хууль, хүчний байгууллагууд зарлах байх.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Yxer Mongol
Mongolchuud aimxai archaagyidee iimerhyy sygnyydeer ex oronoo xudalduulchihaad golog bolood syg tsarailaad erend barigdaad suuj bga ium,xoxi ni
2018/03/23 27.123.212.135
иргэн
БАЯРЦОГТОД БАЙНГА ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛЖ .ТЭНЭГ ЮМ БАЙСААР Л БАЙХ УУ ? ? .ХУУЛЬ ЁС ТӨР ГЭЖ БАЙГАА БАЙХАА. . ШОРОНД НЬ ХИЙГЭЭД ХӨНӨНГИЙГ НЬ ХУРААЖ. ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭХ ШУДРАГА ЗАЛУУС МОНГОЛД МААН
2018/03/22 103.212.116.176
zochin
Oron garantaad bi zaluu hun bolhoor em huntei l holbogdson yaria gardag ch geh shig....avalagataiholbootoi asuudal mash ih yarigdsan odoo 9 doh jildee yarigdaad
2018/03/22 202.9.47.177
Zochin
Neg l mundag too bidson hun ...ene zergiin toochid mongoloor duuren baigaa. Luivarchaan
2018/03/22 202.9.47.177
Солиордог хулгайч шүү энэ.
Энэ одоо бүр эргүүтчиж. Юу ярьж байгаагаа ойлгодоггүй гэдэг нь тээр жил 20000 хувьсагч ярихад нь харагдсан. Швейцарийн банк гэдэг байгуулга зүгээр нэг сэжүүр илрэнгүүт юм ярихгүй. Баттай юмыг л хэлнэ.
2018/03/22 151.159.106.48
зочин
ИХ МУНДАГ ХУ Ж АА ИХ УРТ НАСАЛЖ ИХ ХАРААЛ ИДЭЖ ҮР УДАМААРАА ЖАРГААРАЙ
2018/03/21 103.57.95.83
Zochin
Goviin emzeg eko sistem aldagdaj us ch gui ulaan shoroogoor ergeldsen jinhene tsoljih tal ruugaa orloo doo.yadaj oligtoihon hatuu huchiltai zasmal zamaar teever hiihgui yumaa.
2018/03/21 99.203.15.22
And
Pio tintog xamgaalaxgvi bol. Abilga abcan xvn chin ALUULNA bizde ger bvliin daramtlana tegeed l. Vxex geed AMIARAA. Oyu tolgoig xamgaalj. Ba. Daa
2018/03/21 66.181.185.144
Bayasax
9 jil bolloo xezee ter manaid vr ashgaa ogox bee chi mash ix bayajlaa odoo bid ex oron. Chin xezee be
2018/03/21 66.181.185.144
Erin
Chi gantcaaraa l gaixamshigtai geree ged vgleed bga shvv dee
2018/03/21 66.181.185.144
НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРЧ Л ТААРАА БАЯРЦОГТОО
ЛУЙВАРЫН АЖЛЫНХАА ТӨЛӨӨ АВИЛГАЛ АВЧ ХУВИЙН КАМПААНАА ОЮУТОЛГОЙД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖЛУУЛЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАВШДАГ НЬ НУУЦ БИШ УЛСАА ЭХ ОРНОО БИШ ХУВИА БОДОЖ ДОВОО ШАРЛУУЛХЫГ Л БОДСОН ЛУЙВАРЧИ
2018/03/21 202.9.44.75
ӨМНӨ НЬ АЖЛЫГ НЬ ШАЛГАСАН КОМИССЫН ДҮНГ ҮЗЭЖ БОЛНО
ЭНЭ ӨЧ ТӨЧНӨӨН ЛУЙВАРТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН РИО ТИНТО КОМПАНЫ ЛУЙВАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛЭРҮҮЛЭЭД БАЙХАД Л ЭНЭ НӨХДҮҮД ЛУЙВАРАА ХАМТ НУУН ДАРАГДУУЛЖ МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ХЭМЖЭЭГ ИХЭСГЭХ АЖИЛ ХИЙСЭН.
2018/03/21 202.9.44.73
с
Баярцогт хуужаа өмнө нь 20 мянган хувьсагчаар монголчуудыг нэг удаа молигдож дөнгөсөн. Энэ удаа яаж ч худлаа яриад нэмэргүй биздээ хөөрхий.
2018/03/21 122.201.24.24
Boliochee
10 saya tailbarla. Oyu Tolgoi huivaldaan gedgiig adgiin teneg ch medne
2018/03/21 27.123.212.142
Zochin
Ih idsen hvn de
2018/03/21 103.10.21.109
зочин
баярцогтоо монгол түмнээ бүү тэнэг гэж бодоорой та насаараа төрд ажилласан хаанаас ийм их мөнгө олов гэдгээ тайлбарлаарай хэрэв тайлбар байхгүй бол чи хулгайлсан
2018/03/21 64.119.16.12
ОУ
ОТ Монголын Гүний цэвэр ус хэрэглэж бн
2018/03/21 66.181.161.83
ard
shorond hiiiii
2018/03/21 73.241.42.56