8o
Улаанбаатар хот
mobile menu

”Нарантуул” зах руу буухиа автобус үйлчилнэ

2016-01-30 12:17:00

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний хүрээнд нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийнэ. Энэ өдрүүд буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс "Нарантуул" худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон "Дүнжингарав" худалдааны төвөөс "Хүннү молл" худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ. Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой. Нийслэл хот дотор такси үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment