8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ирээдүйн мистер-2018” тэмцээн болно

2018-03-21 17:40:00

Залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо Төрийн бус байгууллагатай хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү тэмцээн юм.

“Ирээдүйн мистер 2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулж байна. 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй юм. Өнгөрсөн 2 дугаар сард бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубт залуучууд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Үүний үр дүнд фитнессээр хичээллэх залуучуудын тоо өдрийн цагаар 500-1,000 хувь хүртэл өсөлттэй байгаа талаар фитнесс клубүүдээс мэдээлэл ирсэн. Бид цаашид олон үйл ажиллагааг шат дараалалтайгаар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэв.

Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэмцээний техникийн зөвлөлгөөнийг гуравдугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг тус зөвлөлгөөнд ирж авахыг хүсье" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Санал
бодибилдинг нийтийн биеийн тамир биш. Нийслэлийн ЗД ийм тэмцээн спонсордохын оронд тусгай олимп, өсвөр насныаны бүтээлч уралдаан, залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх тэмцээн дэмжих ёстой биш үү
2018/03/22 103.11.195.23