8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнө оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явахыг анхааруулав

2018-03-22 16:47:00

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймд дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Мөн цас өдрийн цагаар хайлж, зорчих хэсэг рүү орж, шөнөдөө хөлдөн зам мөстөж байгаа тул өглөө болон шөнө оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явахыг Замын цагдаагийн албанас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Приус гэж машинтай малаас ялгарахгүй юмнууд хот дотор ч хөдөө замд ч хурд байнга хурд хэтэрүүлж байдаг шүү дэ .
2018/03/22 103.212.116.176