8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баасанжаргал: Дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхдийн хохирлыг барагдуулж 400 мянган төгрөг өгч байсан

2018-03-22 09:07:00

 

Говьсүмбэр аймгийн Баянталд өнгөрсөн ням гарагт "Дүнжингарав-2018" төвийн бүсийн хаврын уралдаан зохион байгуулагдсан нь нэлээд дуулиан шуугиан дагуулж шүүмжлэл хүртээд байгаа билээ. Хавар хурдан морины уралдааныг зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж нэг хэсэг нь шүүмжилж буй бол нөгөө хэсэг нь Монголын уламжлалт наадам хэмээн тайлбарлаж буй. Харин хүүхдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-иудын зүгээс Дүнжингарав хаврын бүсийн уралдаан хууль бусаар зохион байгуулагдсан хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Өмгөөллийн “ИэлСи” ХХН-ын хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргалтай ярилцлаа. 

-“Дүнжингарав-2018” уралдааныг хууль ёсны дагуу зохион байгуулаагүй хэмээн Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд үзэж байгаа гэсэн. Дүнжингарав уралдааныг хууль бус гэдгийг шүүх тогтоосон уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- 2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар насанд хүрээгүй хүний хийж болохгүй хөдөлмөрийн жагсаалтыг гаргасан. Энд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон хэдий ч 2016, 2017, 2018 онд дараалан гурван жил хүүхдээр хурдан морь унууллаа. Өнгөрсөн онд зохион  байгуулагдсан Дүнжингарав хаврын бүсийн уралдаантай холбоотойгоор хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон ТББ шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны хоёрдугаар сард цагаан сарын дараахан “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдах тов зарлагдсан. Энэ дагуу ТББ-иуд уралдаан болохоос өмнө шуурхай арга хэмжээ авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Засгийн газрын тов нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болохыг шүүхээс тогтоож өгөөч мөн тэр болтол уралдааныг зохион байгуулахгүй байхыг даалгаж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газраас энэ уралдааныг зохион байгуулаад байгаа нь  хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна уу гэдгийг шалгаж дуусах хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг хоёр шатны шүүх гаргасан. Хориглосон шийдвэр гаргасан хэдий ч шийдвэр гарснаас хоёрхон хоногийн дараа 'Дүнжингарав-2017' уралдааныг зохион байгуулсан. Үүнээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт хэд хэдэн уралдаан зохион байгуулсан.

-Шүүхийн шийдвэрийн талаар тодорхой тайлбарлахгүй юу?

- Уралдаан хууль бусаар зохион байгуулагдсаар байгаа ч бид үргэлжлүүлэн шүүхээр явсан. Шүүхээр явж байхад 2008 онд анх удаа Засгийн газраас товлоод Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг зохион байгуулсан байна лээ.2008 оноос хойш жил болгон Засгийн газар тус уралдааны товыг гаргадаг болох нь тогтоогдсон. Засгийн газар өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж тогтоол гаргадаг гэдгийг шүүхээс тогтоосон.

Засгийн газрын энэ тогтоолтой холбоотой хүний эрхийн байгууллагууд, ХҮЭК жил болгон ЗГ-т анхааруулга өгдөг байсан. Гэтэл ЗГ жил болгон тогтоолоо гаргасаар байсан. ММСУХ-оос юу гэж мэдэгдэл хийдэг вэ гэхээр Засгийн газраас  албан ёсоор зохион байгуулах шийдвэр гаргадаг. Мөн хүүхдийг хамгаалах боломж нээгдэж байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг л дээ. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөгийг нөхөн төлбөр болгож авсан байгаа юм.

Даатгал нь бүрэн хамгаалж чадахгүй байна. Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна. 12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэж байна. Мөн Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардаж байна.

-2008 оноос хойш 10 жилийн хугацаанд өвөл хаврын бүсийн уралдаанаар  хичнээн хүүхэд унаж бэртсэн байдаг вэ. Тоо баримт байдаг уу?

-Хэрэг шүүх дээр шалгагдаад явахаар Засгийн газраас товлогдсон албан ёсны уралдааныг шалгасан. Гэтэл өвөл хаврын улиралд маш олон уралдаан болдог хэдий ч олдож байгаа тоо баримт зөвхөн уралдааны үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо л олддог.

Гэтэл уралдааны өмнө нь буюу сунгаа үсэргээнд бэртсэн хүүхдийн тоо мэдээлэл байдаггүй. Хөвсгөлд болсон нэг уралдааны өмнөх өдөр нь сунгаан дээр нэг хүүхэд унаж бэртээд нас барсан тохиолдол байгаа.  Гэтэл гэмтэж бэртсэн хүүхдийн тоонд нас барсан хүүхдийн мэдээлэл ордоггүй.  Тэгэхээр хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа энэ асуудлыг Засгийн Газар хориглоод өгөөч л гэж ТББ-иудын зүгээс хүсч байгаа юм.   

-Унаач хүүхдүүдийн насыг дарж морь унуулсан асуудал сая гарлаа. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бид шүүхэд хандахдаа 18 нас хүрээгүй хүүхдээр морь унаалахгүй уралдаан зохион байгуулахгүй байх ёстой гэсэн маргаан гаргасан. Гэтэл Засгийн Газраас 12 нас гэдгийг гаргаж ирсэн. Засгийн газрын зүгээс 12 насыг тайлбарлахдаа судалгаа хийгээд үзэхээр 12 наснаас дээш насныхан унаж бэртдэггүй гэж тайлбарласан. 12 наснаас дээш настай хүүхэд угаасаа хурдан морь унадаггүй. Тэрэнд үндэслэж дүр төдий юм гаргаж ирж хуурсан. 12 гэж тогтоож байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Үүнд ММСУХ хариуцлага хүлээх үүрэгтэй. Мөн тухайн Говьсүмбэр аймгийн удирдлагууд хариуцлагаа шударгаар хүлээх ёстой. Хамгийн гол уяачид, уяачдын нэр дээр уралдуулаад байгаа хүмүүс зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой. Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгээд явж байгаа гэсэн мэдээлэл  өгсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уяач
Хай. Уяач бидний ихэнх нь дотор хүмүүс ба
2018/03/22 103.26.194.86
иргэн
уяачдыг даврааж байгаа тэр ММСУХ-ны дарга энэ олон хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирч байхад сэтгэл чинь зовохгүй байна уу?монгол хүүхдийг өрөвдөх сэтгэл танд байхгүй юу?та монголд хүн мөн үү?
2018/03/22 103.212.119.44
Иргэн
1 хуруу 100 мянга хэрэг үү? Арай дэндүү хямдаар хүүхдүүдийг тамлаж байна шүү энэ даварсан гарууд
2018/03/22 202.5.196.74
Лянь Фу Цай
Миеэ дааяагийн өөрийнх нь хүүхдийн нэг хуруу ямар үнэтэй вэ?
2018/03/22 180.149.78.99
Лянь Фу Цай
Хужаа данжаадын бахыг хангах гэсэн монгол хүүхдийн нэг хурууг 100 мянгаар үнэлж байгаа юм уу?
2018/03/22 180.149.78.99
Зочин
Хүүхдээрээ морь унуулаад цалинг нь авч байгаа эцэг эхэд хариуцлага ярих хэрэгтэй. Хүүхдээрээ морь унуулахгүй гэвэл уяачид өөрийнхөө хүүхдээр унуулах байлгүй
2018/03/22 203.91.118.42
Irgen
Huruugaa tairuulsan ni unen bol nasaaraa hogjliin berhsheeltei bolloo shde ene huuhdiig hen tejeehiin uyachid uu oorsdoo morio unaj baimaar yum
2018/03/22 59.153.115.28
иргэн
Энэ морь уядаг хөдөөний баагийнууд дэндүү даварч байна Хүүхдүүдээр зугаагаа гаргаж байна шүү дээ
2018/03/22 122.201.26.169