8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-03-22 10:05:25

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: 
Татварын албаны удирдах ажилтны "сургалт, семинар" "Corporate" зочид буудлын 5 давхрын "Seoul" танхимд болно.

09:00 цагт: "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. Чуулга уулзалтын нээлтэд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон ЭСЯ-уудын холбогдох албан тушаалтнууд оролцоно.

09:00 цагт: Туушин зочид буудалд "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д санал авах хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг БОАЖЯ-ны “Хаан” танхимд  зохион байгуулна.

10:00 цагт:  “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд  болно.

10:00 цагт: Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан хуулиудын эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа МОНГОЛБАНКНЫ 5 давхрын хурлын зааланд болно.

11:00 цагт:  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан дээрх төслийн хүр

ээнд “ Ногоон тууз” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяны нээлт МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид болно.

11:30 цагт: Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно.

14:00 цагт: "ГҮҮД НЭЙБОРС" ОУТББ-аас НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВД шүдний рентген аппарат хандивлана.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
 
11:00 цагт: С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.
11:30 цагт: МАХН-аас оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл