8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь: Шүүгчдийн цалингийн асуудлаар хуулийнхан юу гэж ярив

2018-03-22 10:42:00

Ойрын өдрүүдэд яригдаж буй халуун сэдвүүдийн нэг нь шүүгчдийн цалин. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийг бусдаас хахууль авдаг байж болзошгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр ярьсанаар энэ сэдэв олон нийтийн ярианы сэдэв болоод байна. Тэрбээр таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг өөрийнхөө дансанд нэг сая доллартай шүүгч байна гэх мэдээллийг хэлсэн юм. Үүнээс үүдэн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн нэр хүндэд халдсандаа уучлал гуйхыг Х.Нямбаатар гишүүнээс шаардсан ч тэрбээр уучлал гуйхгүй харин ч эсрэгээр нь АТГ, прокурорын газарт шалгуулна гэж мэдэгдээд байна.

Шүүгчдийг маш өндөр цалинтай гэж олон нийт шүүмжилдэг. Харин хууль, шүүхийн байгууллагын зүгээс шүүгчдийг өндөр цалинтай байж бусдын нөлөөнд автахгүй, үнэн зөвөөр ажиллана гэж мэдэгддэг билээ.

Уг асуудалтай зэрэгцэн шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь олон нийтэд ил болгож байгаа. Өнөөдөр нийт шүүгчдийн 85 хувь нь жилийн 45 сая төгрөгийн орлоготой бол 5 хувь нь 100 хүртэлх сая төгрөгийн орлоготой байна.

Тэгвэл энэ удаа ч олны амны бай болоод буй шүүгчдийн цалингийн асуудлаар өмгөөлөгчид юу гэж ярьсаныг ХЭН, ЮУ ХЭЛЭВ буландаа онцолж байна. Тэд шүүгчдийг хөрөнгө орлогын эх үүсвэрээ нотолдог байх хэрэгтэй гэж хэлж байна.

ШҮҮГЧИД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ 

ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан

- Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тэр дундаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс олон нийтийн өмнө хариуцлагатай байх ёстой. Энэ утгаараа хөрөнгө орлого  НЬ огцом өөрчлөгдсөн бол тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг нотлох үүргийг хүлээх ёстой юм.

Хуульч Д.Оросоо

- Эх хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлчихээд түүнийгээ тайлбарлаж чадахгүй хүмүүсээр хэргээ шийдүүлэх итгэл үнэмшил олон нийтэд төрөхгүй. Тэгэхээр үүнд эмзэглэх шаардлагагүй. Шударгаар хөдөлмөрлөсөн эсвэл өв залгамжилсан байж болно. Хүний хөрөнгийг хардаад үргэлж буруутгаад байж болохгүй. Гагцхүү түүнийгээ тайлбарлах ёстой. Нотлох ёстой.

Хуульч А.Алтангэрэл

- Хэдэн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авсныхаа дараа дансны хуулгыг нь шалгах ёстой. Энэ шүүгч хэзээ, ямар шүүх хуралд оролцсон, хаанаас хэдэн төгрөг данс руу орсон гэдгийг нь шалгахад л бүх зүйл тодорхой болно. Тэднийг шалгах үйл ажиллагааг мөрдөн байцаагч нарт заагаад байх шаардлагагүй гэж үзэж байна.Ажлаа л хийхгүй байна.

Хууль, өмгөөлөгч Х.Бат-Ялалт

- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар албан тушаалтнуудын гэмт хэргийг хаацайлсан. Гэмт хууль хийсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зоригтой мэдүүлээд байгаа хүмүүсийг шалгавал эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга энэ өвгөн хүн дайрч алчаад бгаад бхийн гээд хүмүүс яриад бдаг энэ их амь бөхтэй өвгөн юиаа дээдчүүлдээ алба гувчуур овоо өгдөг болоод албан тушаал дрээ тогтоод бгам бн
2018/03/22 66.181.191.84
zochin
Энэ Оросоо юу солиороод бгам бэ юун өв залгамжлагч вэээ чи бгд ийн дарга бхдаа газрын наймаагаар их баяжсан бх шүү чамайг шалгуулна шүү новшоо
2018/03/22 66.181.191.84
zochin
500 сая н орлогтой 5 настай хүүхэд ч их хол явахаар бизнес хүн бна даа шүүгч нарын хүүхдүүд л ийм гоц ухаантай бна ш дээ энгийн арлын хүүхэд тэгэж чадахгүй ээ хохь нь ш дээ ха ха
2018/03/22 66.181.191.84
zochin
шүүгч нарын цалинг ха ая аа тэртэй тэргүй их аьсан ч өмхий бага авсан ч өмхий авилгаа авдагаараа л авна 240.0 болгоё тэгсэн ч гэсэн шүүгчээ хийгээл явна харж л бгаарай өмхий авилгачид
2018/03/22 66.181.191.84
;;;
Зочин Шүүхийн ерөнхий зөвлөлийг хүний амь бүрэлгэсэн хүн удирдаж байхад шүүгчдээс ямарч муу муухай зүйлийг хүлээж болно. Олон байр, машин, олон зуу, тэрбумын хөрөнгөтөй шүүгчдийг шалгах л хэрэгтэй
2018/03/22 202.55.191.205
ЦК
Албан бичигт гарын усэг зурж тамга дарах эрхтэй хэн дуртай нь хууль зерчиж байхад шуух хуулийнхан авилга авч баяжихгуй бол алдас болно шуу дээ!!!
2018/03/22 103.14.38.130
Ард
Хахуульд идэгдсэн гэдэг нь үнэн шударга ёс төриЙг хүсч бгаа бод шүүх цагдаа атг бүгдийнх нь толгоыг соль дараань төрөөс ангид байлгахынтулд эдгээр байгууллагын дарга нарыг ард түмэн сонгодог болгох
2018/03/22 139.5.217.125
BAYARAA
Lundendorj;Zorig hoyor zailuulagdsanaas hoish l shuuhiin shudarga yosnii tuhai yarih bolomjtoi bolno
2018/03/22 64.119.16.116
Зочин
Шүүхийн ерөнхий зөвлөлийг хүний амь бүрэлгэсэн хүн удирдаж байхад шүүгчдээс ямарч муу муухай зүйлийг хүлээж болно. Олон байр, машин, олон зуу, тэрбумын хөрөнгөтөй шүүгчдийг шалгах л хэрэгтэй
2018/03/22 202.21.106.118
иргэн
Өв залгамжлах тухай дурджээ.Энэ шүүгч нарын дээд үе өв залгамжлуулах тийм их хөрөнгөтэй байх билүү. Шогийн зүйл ярьцгаах юм
2018/03/22 43.242.243.91
зочин
ХӨӨРХИЙ ДӨӨ АВИЛГАЛЫН МӨНГӨӨ ДАНСААРАА АВДАГ 1-Р АНГИЙН ХҮҮХЭД Ч БАЙХГҮЙ ХУУЛИЙНХАН ШҮҮГЧ НАРАА ӨМӨӨРӨХ ГЭЖ ЯДАЖ БАЙНА ДАА
2018/03/22 43.242.242.189