8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн үү

2018-03-22 12:22:00

 

Өнгөрсөн долоо хоногоос АТГ-аас Сангийд сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Бид энэ талаар тодруулахаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж Хотгор шанагын нүүрсний уурхайг наймаалцсан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шалгаж байгаа гэх.

Тодруулбал, 2017 онд тэрбээр Хотгор шанагын ордын 51 хувийг Солонгосын компанид зарж, мөнгөө төрсөн ах дүүс болох Ч.Гансүх, Ч.Гантулга, туслах дотны найз Б.Дэмбэрэлийн хувийн дансаар шилжүүлэн авсан гэх баримтууд хэвлэлээр дэлгэгдсэн билээ. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05$, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00$, нийт 1.078.122$, энэ нь одоогийн ханшаар бол 2.641.398.9 төгрөг аж.

Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоожээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулалгүй авч үлдэн, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсны улмаас ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгосон гэдэг.

Уг нь тус уурхайн нийт талбай 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн, судалгаа хийгдээгүй газар нутаг дахь нүүрсний нөөц нэлээд их, ашигласан тохиолдолд дэлхийн хэмжээний уурхай болох магадлал өндөр гэсэн мэдээлэл байдаг.

Харин энэ бүгдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэдэг билээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт зааснаар буруутгаж буй гэсэн мэдээлэл байна.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Атг -н даргыг огцруулаач ерөнхиилөгч УИХ . МАН удирдлагууд аа! Танай намын нэрээс монгол улсын нэр илүү гэж битгии хуцаараа! АТГ үнэхээр дампуу яст мэлхиинии явдалтай төриин байгуулага байнаа .
2018/03/23 202.9.43.29
арай арай
АТГ гэж дампуу газар байнаа үүсгэсэн хэргүүдээ дарчихаад хугацаа өнгөрөөгөөд хэрэг биш болгочихдог л гэнэ
2018/03/23 180.149.78.99
Zz
Durvud hun hun bish 4 n shiir makh bish gej.. Umhii uvsiin shees uhejdaldoroosoi muu umhii...hulgaich...
2018/03/23 203.91.115.35
энэ нөхөр Oюу толгойг цээжээрээ хамгаалдаг худалдагдсан хүн
zochin
2018/03/22 183.177.98.238
хар насаа
монголын бүх хатарсан одоо ажиллаж байгаа уурхайнуудын монгол эздийн нэрийг энд гаргаад тавиад өгөөч
2018/03/22 66.181.160.110
хар насаа
хэрэг хийсэн хүн нь өөрөө хариуцах ёстой тэгэхээр энэ нь хүрэлбаатар биш байхаа леценцийг одоо ч хүмүүс хоорондоо наймаалцаж байгаа бүү туйлшир
2018/03/22 66.181.160.110
zochin
хулгай хийвэл шийтгэх нь зөв манай хууль шүүх прокурорууд солонгос японы прокурор шиг биш ээ харж л байя долигноод хэрэгсэхгүй болгочино харин жирийн иргэдэд бол арслан бар л лаа
2018/03/22 66.181.191.84
би
Сангийн сайд нар дансан дах мөнгөөрөө уралддаг цаг болж дээ, хөөрхий
2018/03/22 202.5.196.42
зочин
Монголын төр яачихсан юм бэ.Ойлгомжтой хэргүүдийг хурдан шийдээд нэг тийш нь болгооч.АТГ үнэхээр новшийн газара болжээ.
2018/03/22 202.21.105.110
зочин
Ард түмний хоолноос хасаж хувьдаа авдаг хүмүүсийн нэг нь Хүрэлбаатар билээ.Энэ хүнийг шоронд хийх цаг нь болсон
2018/03/22 202.21.105.110
БАТ
ГАЗРЫН ДООРХ БАЧЛАГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХ
2018/03/22 92.124.205.19
Guest
Bizda uheech ed nar
2018/03/22 27.123.212.136
у
Ч. Хүрэлбаатар хувалз ах дүү нартайгаа нийлж Хотгорын уурхайг гадныханд зарсан нь үнэн шдээ. Энэ луйварчныг УИХ-аас зайлуулж хариуцлага хүлээлгээч ээ.
2018/03/22 122.201.24.24