8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй

2018-03-22 14:21:11

МАХН, ИЗНН, Ногоон Нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр  Оюутолгойн гэрээг өөрчлөх тулган шаардах бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулав.

Мэдээллийн үеэр улс төрийн намын дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Оюутолгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй.Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү"  гэж тодотголоо.

Харин МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр “МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа” гэлээ. 

МНН-ын дарга н.Бум-Ялагч “Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа  яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна”

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм” байр суурийг илэрхийллээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Бурхан газар шороо лус хилэгнүүлсэн нүгэлтэнг өршөөдөггүй л байхгүй юу .
2018/03/26 202.9.43.29
irgen
ene helzui, nairuulga gej hoshnogo yum aam enhelee?!!
2018/03/23 84.142.212.151