8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Доёдын нэрэмжит математикийн улсын олимпиад Дорноговь аймагт болно

2018-03-22 15:09:00

Жил бүр улсын чанартай 14 олимпиад болдгоос математикийн 54 дүгээр улсын олимпиад ирэх 5 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод болно. Өнгөрсөн жил Булган аймагт зохиогдсон тус олимпиадын шилжин явах цомыг Дорноговь аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газрын төлөөлөгчид, “Доёд сан”-гийн ТУЗ-ийн гишүүд хүлээн авснаар энэ жилийн олимпиад Монгол Улсын Гавьяат Багш, профессор У.Доёдын нэрэмжит болохоор болсон юм. 

Гавьяат багш У.Доёдын тухайд Дорноговь аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн физик математикийн факультет дүүргэж Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн манай урдаа барих математикчдын нэг. МУИС-ийн математикийн факультетэд 50 жил математикийн багшаар ажилласан тэрээр 1983 оноос Дидактикийн төвийн суурийг тавьж, 1990 оноос мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвийг байгуулалцаж, 2008 он хүртэл уг төвийг удирдаж байв. Өдгөө гавьяаныхаа амралтанд гарсан У.Доёд багш, түүний үүсгэн байгуулсан “Доёд сан”-гийн Удирдах зөвлөлөөс оюуны бяр тэнхээ сорьсон энэхүү улсын хэмжээний том наадмыг өндөр зохион байгуулалттай сайн явуулахад албан байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нутгийн иргэд, У.Доёд багшийн үе үеийн шавь нар, найз нөхдөө дэмжиж хамтран ажиллахыг уриаллаа.

Хандивын данс: ХХБанк, “Доёд Сан” сан 457041438
Харилцах утас: 99649599, 99852905, 99191537, 99006729
E-mail doyoderika@gmail.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл