8o
Улаанбаатар хот
mobile menu

Экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхай бүрдүүлж байна

2018-03-22 16:07:46

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Чуулга уулзалтаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа зохион байгууллаа. Чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг 10 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон албаны хүмүүс оролцлоо.  Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм.

Чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ойрын хугацаанд дөрвөн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төсөлд ойролцоогоор 700 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Төсөл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатны уул уурхайн салбарын бүтээн байгуулалт хийгдэж дуусчээ. Одоо төслийн хоёрдугаар үе шатны бэлтгэл ажлуудыг хангахаар ажиллаж байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл