8o
Улаанбаатар хот
mobile menu

1330 хүүхдийг уушигны хатгалгааны вакцинд хамруулжээ

2018-03-26 18:15:00

Нийслэлийн хэмжээнд хоёр сартай 1330 хүүхдийг уушигны хатгалгааны (пневмококкийн) эсрэг 13 цэнт вакцины эхний тунгаар дархлаажуулсан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Дэлхий нийтэд жил бүр 0-5 насны 541 мянган хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байгаа бөгөөд энэ нь Стрептококк пневмони хэмээх нянгийн  халдвараас үүсдэг байна. Монгол Улсад хийсэн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн 61 хувь нь Стрептококк пневмони нянг тээдэг гэсэн дүн гарчээ. Тиймээс нярайг эндэхээс хамгаалах зорилгоор дэлхийн 95 улсад хэрэглэж байна. 13 цэнт вакциныг Монгол Улсад нэвтрүүлж буй юм. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх ёстой юм. Вакциныг дүүргүүдийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Дархлаажуулалтын кабинетад хийж байна.

Энэ онд 38 мянган хүүхдийг дархлаажуулахад шаардлагатай 110 мянган тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан бөгөөд одоогоор 35 мянган тунг хүлээж аваад байна. Вакцины зах зээлийн үнэ нэг тун нь 13-15 ам.доллар байдаг бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хамгийн доод үнээр буюу 3.5 ам.доллараар худалдан авч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл