8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхийн өргөөнд ийм юм болжээ

Сэтгүүлч Т.Хулан
2018-03-23 10:31:00

ДУУЛИАН

Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбоонд болсон үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Болсон үйл явдлыг товч хүргэвэл, Монголын Үндэсний бөхийн холбооноос маргааш “Их Эе” их хурлыг зохион байгуулах гэж байна. Гэтэл гурван шатны шүүхээс уг хурлыг хуралдуулж болохгүй гэх шийдвэр гарсныг өчигдөр Шийдвэр гүйцэтгэх албаныхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулахыг хүссэн ч даралт ихэссэн гэх шалтгаанаар гардан авахаас татгалзсан юм. Харин МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан болон Р.Нямдоржийн хүү улсын гарьд Н.Ганбаатар нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдыг Бөхийн өргөө рүү нэвтрэхийг эсэргүүцсэний улмаас үл ойлголцол үүсч зодоон цохиондоо туллаа.Шүүхийн гүйцэтгэх газрын албан хаагчид цагдаагийн нэмэлт хүч гарган Бөхийн өргөөний урд талын хаалгыг эвдэн дотогш нэвтэрсэн.  Бөхийн холбооны зүгээс шүүхийн шийдвэрийг даваа гаригт өөрсдийн биеэр очин гардаж авъя гэх тайлбарыг өгсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас заавал өнөөдөр Р.Нямдоржид өөрт нь гардуулж өгнө гэж зүтгэж байв.  Хоёр тал нэлээдгүй хугацаанд талцаж, маргалдсаны эцэст бөхийн холбооны саналыг хүлээж аван даваа гаригт өөрсдийг нь очиж авахыг хүлээхээр болсноор асуудал түр намжаад байна.

БӨХИЙН ХОЛБООГ ӨӨРИЙН БОЛГОХ ГЭСЭН ЗОДООН 

Одоогийн бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нь өөрийн дүү улсын заан Р.Даваанямын хамтаар бөхийн өргөөг байгуулах санаачлага гарган ард түмнээс хандив аван 1991 онд тус өргөөг босгосон байдаг. Улсын төсвөөр бус ард түмний хандиваар босгосон гэсэн үг. Ингээд Монгол бөхийн дүрэм, журмыг зохион батлуулж үйл ажиллагааг нь тасралтгүй хөгжүүлсээр иржээ. Р.Нямдорж гуайн хувьд уг холбоог 28 жил тасралтгүй удирдаж буй. Үүнийг нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс эрс эсэргүүцдэг билээ. Тэд бөхийн холбоог ганц хүн он удаан жил удирдаж байна уг байгууллагын үйл ажиллагаанд салхи оруулах шаардлагатай хэмээн шүүмжилсээр олон жилийг үджээ.

Энэ л үйл ажиллагааны үр уршиг өчигдөр гарсан нь энэ юм. Өчигдөр гардуулан өгөх гэж байсан шүүхийн шийдвэрт “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй, тус холбооны тэргүүн Р.Нямдоржийг тамга, тэмдэг ашиглахыг хориглосон гэж заасан байна. 

Иргэд олон нийт Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс бусдын байгуулсан Бөхийн холбоог хүчээр авахаар элдэв арга санаачилж байна хэмээн ярьж байна.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж  ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцон 2017 оны тавдугаар сард болсон ээлжит “Их Эе” хурлыг хууль бус хуралдсан хэмээн үзэн мэдэгдсэн билээ. Х.Баянмөнх, Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан ээлжит бус “Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, УДШ-ийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдэж, баримтыг дэлгэсэн юм. Энэхүү хурлаар холбооны тэргүүнээр Л.Чинбатыг томилоод байсан юм. “Гачуурт”-ын Л.Чинбатыг Монголын чөлөөт бөхийг холбоог элгээр нь хэвтүүлсэн, өнөөгийн хуваагдлын эхлэлийн тавьсан гэж МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан түүнд хандсан захидалдаа дурдсан. Монголын үндэсний бөхийн холбооноос “Их Эе” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Одоогоор Бөхийн өргөөнд төлөөлөгчдийн бүртгэл, мандат олгох үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ болохгүй юм байна.Ийнхүү “Их Эе”-ийн сургаар үндэсний бөхчүүд хөдөлгөөнд орж, Бөхийн өргөөг булаацалдсан зодоон нь идэвхжиж эхэлсэн нь энэ.

Хэрвээ энэ хурлаас Р.Нямдоржийг бөхийн холбооны тэргүүнээр хэвээр үлдээвэл дараагийн асуудал хэрхэн хөврөх нь тодорхой болох юм.

Сэтгүүлч Ч.Доржбатын шууд бичлэгийг хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
наранбаатар
mash zuv hunee songloo baterdene avarga sain udirdah taraa bichleg uzdeg bolon gesen baisan ene mash ih zuv sanaa bichelgeer shuuh heregtei baterdene avargada amjilt husie
2018/04/10 66.181.161.115
Зочин
Энэ Баянмөнх гэж нэг үймээний эзнээс хэзээ яаж сална даа бид одоо бүр зөнөөд хэнээгээ алдлаа шүү таминээ. ГАЧУУРТИЙН ЧИНБАТЫГ өмнөө хиигээд начин- уяач ухаантай дуламсүрэн ганболд 2-р араасаа
2018/03/24 43.242.243.210
Алдармаа.д
Х.БАЯНМӨНХ А.СҮИБАТ заан ГАНЁОЛД Г.ДУЛАМ - СҮРЭН ХҮРЭЛБААТАР ГЭХ ЗЭРЭГ ХЭДЭН ҮЛ БҮТАХ ШЫНАЛДАА ЦАДАЖ ХАНАХАА МЭДДЭГГҮЙ ХЭСЭГ НӨХДИЙН ХУВИЛДААН ЭНЭ ШҮҮ ЭД НАРТ ЯАСАН Ч БӨХИЙН ХОЛБООГ ӨГЧ БОЛОХГҮЙ
2018/03/24 43.242.243.210
zochin
bie ni muu bol gert ni amraagaachee. yagaad zuuraldaad bgaa ni asuudaltai.
2018/03/23 122.201.24.43
Tsaxiur Tomor
Shyyh tsagdaa xenii gar xol boltson yavnaa,Baynmonh,Chinbat,Syxbatiin shunal Xyazgaargyi boljee,Ed nar oligtoi ium xiixgyi ee!!!
2018/03/23 202.21.106.126
ЗОЧИН
Өгөхгүй гэсэн юм байхгуй байх зөв хүнээ олоод өгчих гэж л бга биз тэр ганболд сүхбат дуламсүрэн нар бас баянмөнх аврага заавал улиаран зүтгээд бга юм бэ нэг их буруу юм хийсэн зүйл байхгу
2018/03/23 66.181.161.115
tugs
Haa saigui ashig sonirhol..
2018/03/23 59.153.114.238
z
odoo boloo shdee nymdorj shudragaar udirddag bol hamaa alga adilhhan aaviin hvvg ynzan bvriin nenteg gargaj amjiltiin hoish tatdag nutag usaar ni ylgavrldag vnen shdee munhbaatar arslang yaalaa
2018/03/23 66.181.161.127
ii
turiin huuli gej bgaa gedgiig oilguulh heregtei ganbaatart buh geheeree teneg bj bolohgvi l dee
2018/03/23 66.181.161.127
зочин
энэ 2 хүн шиг Монгол бөхийн төлөө зүтгэж байгаа хүмүүс байна уу. байвал дэмжлэг болоод явж байгаа.
2018/03/23 202.179.26.200
Зочин
Бөхийн өргөө барих санаачлагыг социализмийн үед БТСУХороо санаачлан хөөцөлдөж байсан.Тойвгоо дарга Мөнхбат аварга нар хөөцөлдөж байсан. Мөнхбат аваорга БТСУХ-ны Төлөвлөгөөний хэлтсийн дарга байсан.
2018/03/23 202.5.202.130
z
Ard tumnii horongoor bosson shdee.bi ch ashgaa avyaa.gants nymdorj ideed duuslaa.busad n odoo huvaaj idmeer bn.
2018/03/23 103.229.123.42
zoo
Ee ene huu n yum uu.unen teneg huvtsaa tailaad l estoi buduuleg gahai bn sh dee
2018/03/23 103.229.123.42
Бат
Заавал булааж авах ёстой суудал юмуу
2018/03/23 202.180.220.76
Бат
Бөхийн холбооны удирдлага хууль журмын дагуу хурлаа хийх гэхээр ингээд үймүүлээд байх юм нэг биш удаа. Зүгээр хурлыг нь хийдгээд бөхчүүд зүтгэлтэнүүдээ сонсож ажил төрлийг нь дүгнэж болдоггүй юмуу
2018/03/23 202.180.220.76
Алтаа
ШШГ- албанд ашиг сонирхол байна уу үгүй юу халлга эвдэж зодолдоод байхдаа яахав Төрийн алба биздээ
2018/03/23 66.181.169.66
Думаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэж хэмжээ хязгааргүй эрхтэй албан тушаал 1 дэх өдөр өөрөө гардан авъя гэхэд заавал одоо гэж хаалга эвдэж зодоон хийдэг төрийн албаны ёс зүй мөн үү хариуцлага тооц
2018/03/23 66.181.169.66
зочин
Одоо энэ дээрэмдэж авах гээд байгаа хүмүүс жишээлбэл: Баянмөнх, Сүхбат, Хүрэлбаатар, Ганболд нэрт л яасанч өгч болохгүй. Эд өөдтэй хүмүүс биш гэдгийг хүн бүр л мэдэж байна ш дээ
2018/03/23 66.181.160.97
зочин
Нямдорж ажлаа өгөхгүй гээд байгаа юм биш, жинхэнэ бөхийн төлөө амьдралаа зориулж байгаа хүн гэдгийг хүн бүр л мэднэ. Гол учир нь энэ байгууллагыг жинхэнэ цааш аваад явчих эзэдэд нь маргааш өгнө ш дээ.
2018/03/23 66.181.160.97
зочин
чадаагүй л байна даа. Ямар бүдүүлэг, ямар цаашаа хэлэх ч олдсонгүй. Аав нь үнэхээр даралт ихэдсэн бол 103 дуудаад аавынхаа хажууд байж толгойг нь түшэдгүй юмуу энчдоо.
2018/03/23 139.5.217.140
зочин
Хөөрхий амьдралынхаа гол эх үүсвэрийг алдлаа гээд харавчих юм байнал даа, одоо болноо Их Эе-ээ зөв хуралдуулаад зөв шийдвэр гаргах байхаа. Нямдорж гуай та сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдээ хүмүүжүүлж
2018/03/23 139.5.217.140
Mgl
Bidnii tsuuhun mgl chuud bie bie nee hvndeleed asuudliig shiidvvl.zvger dee mgl hvn mgliin bayalag shvv
2018/03/23 59.153.114.222
Zochin
Hutsgen shaldan haraaj zuheed ene ymar uhamsargui boh be toriin ajiltnii buruu yu bhad de ajlaa l hiigeed ybj bga humuus hubiin omchondoo bgaa ym shig danalzaj bnaa ard tumnii bosgoson omch shuu de
2018/03/23 122.201.24.62
Z
Чинбат гэж нэг хөгийн гар юм болгоны ардаас бүхнийг чимээгүй удирддаг муухай хүн байх шиг бнааа. Бөхчүүдээрэ хуралаа хийгээл өрсөлдөөл ав л лаа
2018/03/23 112.72.11.110
Зочин
Нямдорж Данзан нар зай тавьсан дээр байхаа бехийн ергеегеег олон жил бизнес хиййлээ агай дэндуу болгосон байна Тер юмаа мэдэх хэрэгтэй
2018/03/23 73.176.182.25
1
даралт ихэдлээ гээд бөхийн өргөөн дотор хэвтээд байдаг нь яаж байгаан бол,эмнэлэг түргэн дуудаад эмчлүүлдэггүй юм уу,
2018/03/23 202.179.26.31
s
xaxa ene Nyamdorj gej saihan gar aaaa xaxa jinhene komministuud bga bh daa huurhiis odoo hangalttai sh de bolchih l doo chinbat chamaas 100000000000 dahin iluu setgeltei mongol buhiig hugjuulne shuu d
2018/03/23 202.131.243.190