Энэ сарын 8-ны даваа гарагт Сар шинийн битүүний өдөр тохиож байна. Шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог. Энэ жил ч тогтсон жишгийн дагуу иргэд гурван өдөр амраад 12-ны баасан гарагаас ажилдаа орох юм байна.Иймд Цагаан сарын баярын ажил, амралттай холбогдуулан Засгийн газраас тусгайлсан шийдвэр гаргахгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сар шинийн баяраар гурван өдөр амарна
2016-01-30 12:54:00