8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгээс бусад сурагчаас мөнгөн усны хордлогын шинж тэмдэг илрээгүй байна

2018-03-23 12:10:00

Энэ сарын 8-ны өдөр Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч мөнгөн ус цүнхэлж ангийн хүүхдүүдтэйгээ тоглосон тухай мэдээлэл гарч, улмаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторид Увс аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн 87 хүний шээсний дээжинд мөнгөн усны агууламж тогтоох шинжилгээг энэ сарын 12-13-ны өдрүүдэд хийсэн.

Мөнгөн ус тодорхойлох шинжилгээгээр 87 дээжин дэх мөнгөн усны дундаж агууламж 0,281мкг/л, голч утга 0,156 мкг/л, хамгийн бага утга 0.011 мкг/л, хамгийн их утга 5,920 мкг/л гарсан байна. Нийт 87 шээсний дээжин дэх мөнгөн усны агууламж нь хүний биомониторингийн I түвшинд буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь шинжилгээнд хамрагдагсад мөнгөн усанд өртөөгүйг илэрхийлж байгаа аж.

Харин нэг хүүхдийн үзлэг, оношлогоо, цус, шээсний шинжилгээнээс үзэхэд мөнгөн усны хордлогын түвшин харьцангуй өндөр гарсан байна. Энэ нь мөнгөн усны голомтод байсан буюу анги дээрээ цүнхэлж ирж тоглосон хүүхэд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл