8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж байна

2018-03-23 13:25:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллаж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий, Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Увс аймагт ирээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн эхэнд тус аймгийн удирдлагууд болон албан хаагчидтай уулзаж ажлын үүрэг, чиглэл өгсөн юм. Үүний дараа аймГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд хүүхдийн эмнэлгийг өргөтгөх хүсэлтээ энэ үеэр Ерөнхий сайдад уламжиллаа. Тодруулбал, тус эмнэлгийн хүүхдийн тасаг нь 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 80 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа аж. Ачаалал ихтэй байгаа учраас хүүхдийн эмнэлгийг өргөтгөх зайлшгүй шаардлага жилээс жилд гарч буйг илэрхийлээд уг асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны төсөв эмнэлгийн өргөтгөл барих төсвийн суулгаж хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ. 

 

 

Үүний дараа  Улаангом Политехникийн коллежид ажиллав. Тус сургуулийн хувьд мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тус аймгийн томоохон сургуулийн нэг юм. 1971 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш барилгын бүхий л төрлийн мэргэжилтэн, тогооч, үсчин, гагнуурчин, оёдолчин, инженер гэх мэт бүхий л чиглэлийн мэргэжилтэнг бэлтгэж иржээ. 

Тус сургуулийн хувьд Мужааны дадлагын газрыг өргөтгөл барих, оюутны байр барих, хичээлийн хоёрдугаар байрны давхар хоорондын хучилтыг сольж шинэчлэх, хуудсан металл боловсруулах дадлагын газрыг байгуулах шаардлагатай байгаа учир Ерөнхий сайдаас уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд тус сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
reklamnii pause
reklamnii pause bish baigaasai awilgalchidtai xariutsalga tootsoochee e.saidaa
2018/03/23 103.229.120.73