8o
Улаанбаатар хот
mobile menu

"2030 он гэхэд сүрьеэгүй орон болохыг зорьж байна"

2018-03-23 14:20:00

Жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр "Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг".  Уг өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Глобаль сан, МСТН, МСЭМХ, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.  Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар "Манлайлагчдыг хайж байна... Та ч байж болно. Түүхийг бүтээ ! уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Үүний гол утга учир нь сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн салбарынханы хүчин мөхөсдөж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг  "Манай орны хувьд 2017 онд 3779 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2211 (58.5) нь УБ хотод, 1518 (40,2) нь аймаг орон нутагт, 50 (1.3) нь хорих байгууллагад бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 8.5 хувийг эзэлж байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 266 тохиолдлоор буурсан байна. Хэдий өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа ч  2030 он гэхэд "Сүрьеэгүй орон" болохоор зорин ажиллаж байгаа учир тийм ч ахицтай үзүүлэлт биш гэж харж байна" гэв. 

Манай орны хувьд номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэг. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.  Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон тухайн өвчтөн эмчлэгдэж, улмаар эдгэрэх нь халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment